Г.Эрдэнэ: Эмчид бэлэг өгдөг байдал заншил болчихож

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ АТГ-аас эрүүл мэндийн байгууллагуудад авлигын эрсдэлийг үнэлгээ хийснээ танилцууллаа. Судалгааны баг хуульч, өмгөөлөгчдөөс бүрджээ. Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү “Гурав дахь шатлалын эмнэлэг хамгийн их ачаалалтай байдаг учраас авлига их байна. Улсын эмнэлгүүд дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэмээр нөхцөл байдалтай л байна. Хүйтэн цементэн шалан дээр картон цаас дэвсээд хэвтэж байгаа сахиур хүртэл харагдаж байна. Энэ асуудалд зөвхөн эмнэлгийг буруутгахаас илүү тогтолцоогоор нь бодлогын хэмжээнд өөрчилж шинэчлэх шаардлагатай. Хамгийн гол нь хүртээмжийн асуудал чухал” гэлээ. Хуульч Т.Дарьсүрэн “Улсын эмнэлгүүд дунд түвшиндээ авлигын эрсдэл байж болзошгүй гэж тодорхойлсон.Мэдээллийн ил тод байдал гуравдугаар төв эмнэлгийн хувьд хангалтгүй байсан. Санхүү, аудитын тайлан, худалдан авах байдалтай холбоотой мэдээллүүд дутмаг байна.  Нөгөөтэйгүүр, төлбөртэй орны асуудал бий. Баталснаас илүү тоогоор өвчтөн хэвтүүлсэн байх жишээний. Ерөнхий мэс засал, зүрх судасны мэс засал, тархины мэс засал гэх мэтчилэн хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн дунд судалгаа явуулахад сонирхолтой үр дүн гарсан. Өвчтөн эмнэлэгт хандахынхаа өмнө төсөөллийн дүгнэлттэй байдаг юм болов уу гэж харагдсан. Түүнийгээ ч иргэд илэрхийлж байна лээ” гэв. Харин ГССҮТ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, улсын хоёрдугаар  эмнэлэгт авлигын эрсдэлийн үнэлгээний судалгаа хийсэн “Статистик судалгаа шинжилгээний ТББ”-ын тэргүүн Г.Эрдэнэ “Бид иргэдээс авсан судалгааны үр дүнд үндэслэн дүгнэлт гаргасан. Ингэх үед тухайн байгууллагуудын худалдан авах ажиллагаа, төсвийн тайлагнал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэх процессод ашиг сонирхлын зөрчил, эмчийн ёс зүйтэй холбоотой асуудлууд илэрсэн. Тухайлбал эмч нар нь уур бухимдалтай байдаг, үйлчлүүлэгчдийгээ загнадаг, шинжилгээнүүдийг заавал гаднын байгууллагаар хийлгэхийг тулгадаг. Иргэн тухайн үйлчилгээг авахын тулд дунджаар нэг сар шаардлагатай болдог. Мөн хагалгааны процесст эмч сувилагч нарт шан харамж, бэлэг өгөх байдал хавтгайрсан. Нэг төрлийн ёс заншлын хэмжээнд хүрчихсэн байдал ажиглагдсан. Дунджаар нэг эмчид 150-500 мянган төгрөг өгдөг ханш тогтчихсон байдал ажиглагдсан. Тоног төхөөрөмж худалдан авах ажлын мэдээлэл бүрэн хангагдаагүй, хэрхэн тендер зарлаж худалдан авах байгууллагаа сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, зарим мэдээллээ нуудаг байдал гарсан” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06