Олон ертөнц сүлэлдсэн “Солонгон хөндий”

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Одоогоос 30 орчим жилийн өмнө “Тэнгэрийн охин” нэртэй анхны номоо гаргаж байсан зохиолч Д.Гүн-Үйлсийн “Солонгон хөндий” романы нээлт өчигдөр “Интер” номын дэлгүүрт боллоо. Морин хуурийн хөг эгшиг дор зохиолч анхны номын талаарх дурсамж болон шинэ номынхоо онцлогийн талаар нээлтэд ирсэн зочидтой санал бодлоо хуваалцсан юм. Анхны номоо худалдаанд гаргаад хэд хоногийн дараа очиж хартал нэг ч хүн номыг нь худалдаж аваагүйд урам нь их хугарчээ. Аавдаа энэ тухай хэлтэл “Маргааш хүмүүс авах байх аа, миний хүү тайван хүлээ” гэж хариулсан байна. Аавынхаа үгэнд орж маргааш нь дэлгүүрт очтол 10 ном борлуулагдсан байсанд ихэд баярлажээ. Гэтэл тэр 10 номыг нь аав нь худалдан авсан тухай хөгжилтэй дурсамжаа хуваалцлаа. Тэр цагаас хойш зохиолч ном бүтээлээ тасралтгүй туурвисаар байгаа юм. Тэрээр номынхоо талаар “Эртний ховор эдлэл хайж буй хоёр залуу мэргэжлийн уулчидтай таарна.  Уулын оргилд гарч зогсох биегүй хоосон хүсэл уулчдыг  хөдөлгөж байгаа. Харин өнөөх хоёр залуугийн хувьд энэ хорвоо дээрх хамгийн хүчтэй зүйл бол шунал юм. Хүсэл таашаал цагаан, шунал хар эрчимтэй учраас энэ хоёр хоорондоо эрс ялгаатайг илэрхийлсэн. Мөн  энэ номд шар, харын лам биш уул усаа бурхан гэж сэтгэсэн язгуурын монгол гэгээнтний дүр гарна. Гэгээнтэн агуйн хана туургандаа олон зүйл эрээчиж бичсэн. Орчин үеийн эрдэмтэд ч  тэр үгсийн утгыг нээж чаддаггүй. Гэтэл  энэ нь хайрын томъёо байсан. Хайраас дэлхийн гэгээ цацарч тэр гэгээнд бүхэл бүтэн ертөнц цогцолж болдгийг харуулсан томъёо байгаа юм. Түүхэнд холбогдох сонин содон явдлууд, ийм байж болох юмаа гэсэн уран сэтгэмж, зөн билиг, зүүд зөн цогцолсон ном” хэмээн ярилаа. Манжийн дарангуйллын үеэс хэлмэгдүүлэлтийн хүнд хэцүү цаг үеийг дамжин орчин үед ирсэн түүхийг монгол хэлний яруу тансаг үгсээр хэрхэн амилуулсныг энэ романаас тольдох боломжтой юм. Түүний номын багш шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам “Надад олон шавь бий. Гэхдээ хадаг барьсан шавь гэдэг арай өөр. Д.Гүн-Үйлс бид хоёр хадгаар хадагдсан бөх барилдлагатай хүмүүс. Энэ нийгэмд гүн үйлс бүтээж яваа шавийн маань зохиол олон ертөнц сүлэлдсэн онцлогтой байдаг. “Солонгон хөндий” зохиол ч мөн ховор сайхан бүтээл болжээ” хэмээн шинэ номын дээжээсээ зохиолч шавьдаа бэлэглэлээ. Зүүд шиг амьдрал, амьдрал шиг зүүд, зүүд ба амьдрал гэсэн гурван бүлэгтэй романы анхны уншигч найруулагч Н.Болд “XXI зуунд амьдарч  байгаа цаг үедээ хөтлөгдөөд том хэмжээний бүтээл бараг туурвихаа больсон. Энэ цаг үед роман бичдэг цөөн зохиолчдын нэг нь Гүн-Үйлс юм. Гар бичмэлийг нь уншиж байхад чи өөрөө энэ амьдралд байсан уу, магадгүй чиний хажууд өөр нэг амьдрал өрнөөд эсвэл хаа нэгтээ ийм түүх байсан юм шиг олон мэдрэмж нэгэн зэрэг төрсөн. Магадгүй сэтгэлдээ  “Солонгон хөндий” гэх тэр гайхалтай зүйлийг бий болгомоор ч  юм шиг эсвэл зохиолд гардаг “Солонгон хөндий”-д очиж үзмээр ч юм шиг санагдсан. Д.Гүн-Үйлс бол сайн орчуулагч бас түүхч хүн. Томоохон хэмжээний адал явдалтай, зөн билгийн, сонирхолтой роман бичсэнд баяртай байна. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол хайр. Хайр ямар ч зүйлд мөнхөд ялдаг гэдгийг энэ романаар үзүүлсэн. “Солонгон хөндий” бол гэгээн тунгалаг хайрыг мөнхөлсөн роман юм” гэв. Уншигч та ч энэ романыг уншиж Манжийн үеэс хэлмэгдүүлэлтийн үеийг дамжин өнөө хүрсэн түүхийн их жимээр аялж, уран тансаг монгол хэлний сайхныг мэдэрч болох юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  МЯГМАР  №123  (6090)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06