“АНУ-ын аж ахуйн жагсаалт гэж юу вэ?

2019-06-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ, БНХАУ-ын технологийн салбарт тэргүүлэгч “Huawei” компанийг хориг тавьсан орныхоо жагсаалтад нэмээд удаж байгаа. Аж ахуйн нэгжийн жагсаалт гэдэг нь ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газраас Хятадын компанийн эсрэг тавьсан хоригийн гол зэвсэг юм байна. Гадаад байгууллагын нэрс багтсан энэ жагсаалт анх 1997 оны хоёрдугаар сард нийтлэгдсэн. Үүнд олон нийтийг хөнөөх зэвсгийг бий болгоход АНУ-ын бүтээгдэхүүнийг өөрчилж ашигласан байж болох үйл ажиллагаанд оролцсон гадаадын байгууллагын нэр орсон ажээ. Түүнээс хойш АНУ-ын Төрийн департаментийн зүгээс АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод харшилсан үйл ажиллагаанд оролцсон орон, байгууллагыг жагсаалтад нэмэх шалтгаан нэмэгдсэн байна. Энэ жагсаалтад ерөнхийлөгч Доналд Трамп “Huawei” компанийг оруулсан аж. Энэ шийдвэрийн үр дүнд “Google” тэргүүтэй компани багтсан АНУ-ын олон чухал компани Хятадын компанитай хамтран ажиллахаа больсон байна. Мөн АНУ-ын худалдааны департаментаас саяхан гаргасан 280 гаруй хуудастай хоригийн жагсаалтад дэлхийн 100 гаруй орны нэр бичигджээ. Тухайлбал, Франц, Герман, Бельги, Их Британи орсон байна. Харин жагсаалтын гурав дахь хэсэгт ОХУ-ын байгууллагын нэр орсон 90 гаруй хуудас байдаг байна. Мөн БНХАУ-ын байгууллагын нэр бичигдсэн 40 гаруй хуудас байдаг аж. Латин Америкийн орноос энэ жагсаалтад Болив, Бразил, Чили, Прагвай, Панам гэсэн таван орны нэр бичигдсэн байдаг байна. АНУ-ын Худалдааны департамент, Төр, Батлан хамгаалах, Эрчим хүчний яамны төлөөлөгчид хоригийн жагсаалтад бусад орон, гадаадын байгууллагыг багтаах шийдвэрийг гаргахдаа шаардлагатай шалгуурыг хангаж байгаа эсэхийг үнэлж үздэг аж. Энэ шийдвэр нь батлагдвал хориг тавьсан орон, байгууллагад АНУ-д үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг худалдах, экспортлохыг хориглодог байна. Тиймээс АНУ-ын компани урьдчилсан зөвшөөрөлгүйгээр  ямар ч бараа бүтээгдэхүүнийг худалдаж болохгүй юм байна.  Мөн Худалдааны департамент ямар асуудлын талаар хэлэлцэж байгааг шалгах боломжтой. Түүнчлэн худалдаа хийхийг зөвшөөрөх эсэхийг шийдэх эрхтэй гэсэн үг гэж олон улсын болон Стратеги судалгааны төвийн судлаач Жеймс  Левис “ВВС” агентлагт ярьжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.17  МЯГМАР  №123  (6090)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06