"Эко констракшн’’ ХХК-ийн хамт олон Өнөр бүл хүүхдийн асрамжийн төвд 10 сая төгрөг хандивлалаа

2019-06-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Үндэсний томоохон бүтээн байгуулагч ‘’Эко констракшн’’ ХХК-ийн 1000 гаруй ажилтнууд, хамт олон нэгдэж, Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн МУ-ын хүүхэд гэр бүл хөгжлийн ‘’Өнөр бүл’’ төвийн хүүхдүүдэд 10 сая төгрөгийг хандивлаж, тус төвийн захирал М.Өлзийчимэгт гардуулан өглөө. Өнгөрсөн 06 сарын 8-ын өдөр Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлах “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт гал гарсан билээ. “Өнөр бүл” асрамжийн газар 2-18 насны 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 78 нь байрлаж байсны 17 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, есийг нь яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэн,  нийт 78 хүүхдэд эмнэлгийн анхан шатны иж бүрэн тусламж үзүүлэн, хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. “Эко констракшн” ХХК-ийн хувьд 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Үндэсний бүтээн байгуулалтын тэргүүлэгч компани бөгөөд жил бүр уламжлал болгон хүүхэд багачуудад чиглэсэн цэцэрлэг, сургуулийн анги танхим засварлан иж бүрэн тохижуулах, оюун ухаан хөгжүүлэх ном, тоглоом, хөгжмийн зэмсэг бэлэглэх, эмнэлэг, асрамжийн газарт засвар тохижилтыг хийж өгөх, тусламж хандив үзүүлэх, амжиргааны түвшин доогуур бүлгийн хүүхдүүдэд хичээлийн иж бүрэн хэрэглэл бэлэглэж, 10,000 хүүхдийн витаминжуулалтын аян өрнүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулж, Монгол Улсын бүтээн байгуулалт, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Эх орны хойч ирээдүй болсон бяцхан үрсийг хүмүүжүүлж, хөгжүүлж, хамгаалж байдаг МУ-ын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн хамт олонд сэтгэлийн дэмжлэг үзүүлэн хандив өргөхийг Монголын нийт компаниуддаа “Эко констракшн” ХХК-аас уриалж байна.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06