Б.НАМУУНТАМИР
Хоёр хоног үргэлжилж буй цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалан МИАТ компанийн олон улсын болон орон нутгийн бүх нислэгүүд хойшлогджээ. Мөн Air china, Turkish airlines зэрэг бүх авиа компаниудын нислэг хойшлогдсон аж.
Тухайлбал энэ сарын 16-ны өглөө буюу өнөөдөр өглөө нисэх хуваарьтай байсан Сөүл, Хонг-Конг, Бээжин, Токио чиглэлийн нислэгүүд хойшлогдож оройн 20:00 цагт Улаанбаатараас хөөрөхөөр болсон байна.
Эх сурвалж: www.polit.mn