Ахимаг насныхан илүүдэл жинтэй тэмцэхэд хоолны дэглэмээс илүү дасгал хөдөлгөөн үр дүнтэй

2019-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Хэвлийн өөхлөлттэй тэмцэхэд хоол сойхоос илүү цагийн хуваарьтай дасгал хөдөлгөөн илүү тус нэмэр болдогийг эрдэмтэд нотолжээ-
Д.ЭНХЭЭ Нас ахисан хүмүүс илүүдэл жинтэй тэмцэхэд хоол хүнснээс илүү биеийн дасгал хөдөлгөөн илүү тохирно хэмээн ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны ахмадын орон тооны бус ерөнхий эмч Ольга Ткачева ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө онцолсон байна. "Нас ахихад таргалалт ер бусын гэдгийг бүгд мэднэ. Нэг талаас, тодорхой бодисууд ялгаруулж, тэдгээр нь зүрх – судасны өвчлөлийн эрсдэлд хүргэдэг хэвлийн өөхний хэмжээ нэмэгдэнэ, нөгөө талаас, булчингийн масс багасдаг. Тийм учраас нас өндөр болсон хүний хувьд хоол хүнсний ямар нэг хатуу хориг хязгаарлалт биш, харин ч ийм зөвлөмжийг өгөхдөө болгоомжтой хандах ёстой, үүний оронд өөрийнхөө боломжийн хүрээнд биеийн ачаалалтай байх явдал чухал юм”  хэмээн Ткачева тайлбарлажээ. Амьдрах хугацааг нэмэгдүүлэхэд биеийн тамирын дасгалууд тус дөхөм үзүүлэхийн хамт нас ахихын хэрээр биеийн тэнхээ тамир сулрахаас сэргийлдэг. “Жишээлбэл, “Москвагийн урт наслалт” хөтөлбөрт биеийн ачааллыг нэмэгдүүлэх зарчмыг баримталдаг юм. Энэ утгаараа, Москвад гагцхүү ахимаг насны хүмүүсийн бие бялдрын нөхөн сэргээлтийг  сайжруулах үүднээс л нийгмийн албад эрүүл мэндийн байгуулагуудтай хамтран ажилладаг” хэмээн шинжээч дурджээ. Түүнчлэн, үндэсний “Хүн ам зүй” (“Демография”) төслийн хүрээнд эрүүл хоол хүнс, бие бялдрын идэвхжлийн асуудлыг тусад нь авч үзсэн ахимаг насны иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх талаар арга зүйн тусгай зөвлөмжийг эмч нар боловсруулж байна хэмээн Ткачева өгүүлжээ. Тэтгэврийн насны хүмүүсийн хувьд зүрх-судасны өвчлөлийн эрсдэл дагуулдаг хэвлийн өөхлөлтөөс салахын тулд цагийн хуваарьтай дасгал хөдөлгөөн илүү таарч тохирдог болохыг Америкийн ахмад настны нийгэмлэгийн судлаачид өмнө нь тогтоож нотолсон билээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06