Д.Ариунболд: “Хөмөргөн гурвалжин”-г юнеско-гийн тайзнаа тоглохоор бэлтгэж байна

2019-06-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БАТ-ЭРДЭНЭ “Авьяаслаг Азичууд” шоунд дэд байрт шалгарч монгол үндэсний язгуур урлагийг дэлхий дахинд тамгалсан хамтлаг бол Хөсөгтөн. Хөөмий, морин хуур гэсэн давтагдашгүй өв соёлоо олон улсад таниулахыг зорьдог тус хамтлагийн ахлагч, их хуурч, хөөмийч Д.Ариунболдыг энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор урьж ярилцлаа. Тэд есдүгээр сард гадаадын орнуудад аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.   -“Хөсөгтөн” хамтлагийнхнаар сонин сайхан юутай байна вэ. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна? -Манай хамтлагийнхан одоогоор хувь хувийн ажлаа хөөж тус тусдаа уран бүтээлээ хийгээд явж байна. Ойрын хугацаанд гадаад руу явсангүй.  Харин есдүгээр сарын эхээр гадаадын орнуудаар аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Одоо  улсын их баяр наадмын магтаал дээр ажиллаж байна. 2017 онд наадмын зохион байгуулах комиссын хүсэлтээр Монгол наадмын магтаал зохиосон. Учир нь  Монгол наадамд ямар ч магтаал гэж байдаггүй юм байна. Тиймээс магтаалтай болгохоор төлөвлөж энэ сарын 20-нд клипний зураг авалт эхэлнэ. Энэ намар ер нь нэлээд ачаалалттай байх нь. -Олон улсын тайзан дээр ардын урлагаа сурталчилна гэдэг гайхалтай зүйл шүү? -Монголчууд долоон тэрбум хүний хийж чадаагүй, өөр ямар ч үндэстэнд байхгүй гайхамшигтай өв соёлыг бүтээсэн ард түмэн. Бидний хувьд хөөмий, уртын дуу, морин хуур бол хамгийн нандин зүйл гэж үздэг үндэсний соёл мөн. Тийм болохоор энэ өв соёлыг дэлхийд сурталчилж Монголын соёл, үүх түүхийг олонд таниулна гэдэг бол манай хамтлагийнхны хувьд гайхамшигтай зүйл. Энэ өв соёлоо олон улсад сурталчлахаас гадна орчин цагийн залуучуудад таниулж хойч үедээ өвлүүлэх нь  чухал гэж боддог. -Сүүлийн үед хамтлагтаа ямар өөрчлөлт хийсэн бэ. Шинэ хөгжмийн зэмсэг эзэмшихээс эхлээд өөрчлөгдсөн зүйл байгаа байх? -Уламжлалт судалгаанаас гарч байгаа эртний хөгжмийн зэмсгүүдийг орчин цагийн өнгө аяст нийлүүлэхийг зорьдогт Хөсөгтөн хамтлагийн мөн чанар оршдог. Энэ үүргээ ч сайн гүйцэтгэсэн гэж боддог. Манай хамтлаг төмөр хуур, хулсан хуур, хурган чих, төрийн ятга гэсэн сүүлийн үед шинээр гарсан бүх зэмсгийг уран бүтээлтэйгээ холбож, энэ зүйлээрээ дамжуулж өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж ардын урлагаа сурталчлах зорилгоор ажиллаж байгаа. Би хөгжмийг нь зохиосон ‘’Хөмөргөн гурвалжин’’ бүжгэн жүжиг аравдугаар сарын 9-нд хүн төрөлхтний хамгийн том өв соёлыг хамгаалдаг ЮНЕСКО-гийн тайзан дээр тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна. Нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглох “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг нь эртний хөгжмийн зэмсгийн цуглуулгаар бүрдсэнээрээ онцлогтой. Манай эриний өмнөх 5000 жилийн өмнөх амьдралыг бид орчин цагийн хөгжмөөр илэрхийлэхээс илүү түүхэн судалгаан дээр суурилсан эртний хөгжмөөр илэрхийлэхийг зорьсон. -Танай хамтлагийн амжилтын нууц юунд оршдог юм бол? -“Хөсөгтөн” бол авьяастай, чадварлаг, хийж буй зүйлдээ дур сонирхолтой хүмүүс нэг дор бүрэлдсэн хамтлаг. Зорьсон зүйлдээ бүхнээ зориулж чаддаг залуус нэгдэж хамтлаг болсон нь энэ бүх амжилтыг гаргах үндэс гэж боддог. -Та хөөмийлөхийг хаана сурсан юм бэ? -Намайг анх хөөмий сурч байхад манай улсад цөөн хөөмийч  байлаа. Би хэн нэгэн хүнд шавь орж байгаагүй. Ардын дуу бүжгийн чуулгад ажилладаг байсан найз нөхдийнхөө нөлөөллөөр хөөмийг сурсан гэж болно. Хөөмий бол дэлхийн хүмүүсийн өөрсдийнх нь оюуны бүтээл, хамгийн гайхамшигтай өв соёл нь.  Харин монгол хөөмий нэг хүний биеэс хоёр авиа зэрэг гардгаараа онцлогтой. Бусад улс орны хүмүүс яаж нэг хүнээс хоёр авиа гардаг юм, ингэж болдог юм уу гэж их асуудаг. Сайн сонсвол өнгө, аялгуу гэсэн хоёр зүйлийг хоолойноосоо зэрэг гаргаж байгаа нь мэдрэгддэг юм. -Хөөмийчөөс гадна их хуур тоглодог шүү дээ? -Хөгжим бүжгийн дунд сургуульд 1989 онд шалгалт өгөөд Л.Баасанхүү багшийн шавь болсон. Тэр цагаас хойш хөгжимтэй нөхөрлөөд 30 жил болж байна. Анхны мэргэжил их хуурч байсан ч одоо бол хөгжмийн зохиолч мэргэжлийг давхар эзэмшсэн. Экил гэж морин хуурын хөгжим байдаг. Экил хөгжимд зориулсан концерт тоглосон. Бас шанзны, төгөлдөр хуурын бүтээл дээр давхар ажиллаж байгаа. Их хуурч болсноороо бас олон улсад амжилт гаргасныхаа дараа монгол хүн болж төрсөндөө эх орноороо бахархах сэтгэл төрдөг. Дэлхийн том том тайзан дээр тоглосны дараа би ямар гайхамшигтай ард түмэн дунд өсөж өндийсөн азтай хүн юм бэ гэж бодогддог. -Үндэсний хөгжмөөс өөр сонирхдог зүйл бий юу? -Уран зураг сонирхдог. Тиймдээ ч зураач найз нарынхаа үзэсгэлэнд очих дуртай. Өөрөө зураг зурдаггүй  ч  гэлээ уран зураг надад олон юм бодогдуулж, оюуны маш том орон зайд аялуулдаг. Хүн нэг юм бодоод зураг зурсан байлаа гэхэд тэр бүтээлийг өөрийнхөө оюун бодлын хэмжээнд мэдэрнэ гэдэг гайхалтай зүйл. -Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ? -Надад чөлөөт цаг гэж байдаггүй. Цаг наргүй ажилладаг хүн. Өглөө 04:00 цагт босоод шөнө 00:00 цагт унтана. Хэрвээ чөлөөт цаг гэж гарвал гэр бүлээрээ ууланд алхаж аялна гэж  боддог. -Амьдралын утга учир юунд оршдог гэж боддог вэ? -Ариунболд гэдэг хүнийг бий болгохын төлөө байдаг болов уу. Хүн өөрийгөө хүн болгож, гол утга учраа бий болгож чадсан тохиолдолд бусдыг хайрлаж, жаргал бэлэглэж чадна. Эхлээд өөрийгөө олох дараа нь өөрийгөө хүнээрээ байлгах нь  амьдралын утга учир гэж боддог. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.14  БААСАН  №121  (6088)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

18 цаг 30 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

22 цаг 28 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

22 цаг 28 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

22 цаг 28 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин