ДХИС-ийг 600 гаруй сонсогч төгсч, офицеруудын эгнээнд нэгдлээ

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.Энх-Амгалантуул ДХИС-ийн төгсөгчид өнөөдөр /06.13/ ёслолын жагсаалаа хийж, тангараг өргөн, дэслэгч цолоо зүүлээ. Тус сургуулийг энэ хичээлийн жилд 600 гаруй сонсогч төгсч байна. Тэд цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, онцгой байдлын газарт офицерын бүрэлдэхүүнд ажиллах юм. Энэ удаагийн төгсөлт нь Хууль сахиулах их сургуулиас  Дотоод хэргийн их сургууль гэсэн нэртэй болсны анхны төгсөлт байлаа. Тус сургууль нь Хууль сахиулахын удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Шинжлэн магадлахуйн институт,  Ахлагчийн сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Ахлах сургууль гэсэн бүрэлдэхүүн 10 сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, бусад алба, нэгжийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын шаталсан хэлбэрээр, нийт 50 гаруй чиглэлээр сургалтын, судалгааны тэргүүлэх 30 гаруй чиглэлээр эрдэм шинжилгээний  үйл ажиллагаа явуулж байна. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Онцгой байдлын байгууллага буюу гамшгаас хамгаалах алба гэдэг мэргэжлээр манай албанд ажиллахаар өнөөдөр 33 сонсогч дэслэгч цолоо гардан авч байна. Онцгой байдлын байгууллага нь нь гамшгаас хамгаалах тогтолцоонд шилжсэнээс хойш 1000 гаруй төгсөгч төгсөөд байна. Албан хаагчдыг сурган хөгжүүлэх, хүний нөөцийн бодлого хөтөлбөр хэрэгждэг. Дөрвөн жилийн хугацаатай суралцан төгсч байгаа офицеруудыг хэрэгцээтэй газар нь томилж, онолоор авсан мэдлэгийг практикт хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна” гэв. Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон дэлхийн хөгжлийн чиг хандлага, эх оронд өрнөж буй шинэчлэлийн үйл явц, гадаад орны ижил төстэй сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын тэргүүний жишигт нийцүүлэн дотоод аюулгүй байдлын салбарт үндэсний хэмжээнд тэргүүлэгч мэдлэг, оюуны төв, олон улс, бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хамтрагч шинжлэх ухааны хамт олон болон төлөвших зорилт дэвшүүлэн ажиллаж байна. ДХИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ “Энэ жилээс эхлээд ДХИС сургалтын чанартаа зохих хэмжээний өөрчлөлт оруулна. Офицер цолыг хамгийн шилдэг нь зүүх ёстой гэх зарчмаар ажиллаж байгаа. Сургалтын агуулга технологт сургуулийн зүгээс хөтөлбөрийн шинэчлэлт хийж, ур чадвар, зөв хандлагат төлөвшүүлэх чиглэлд бүрэн чиглэгдэж байна гэсэн үг” хэмээлээ. Цагдаагийн сургуулийн төгсөгч, дэслэгч Б.Ариунгуа “Анх ДХИС-д элсэн ороход МУ-ын төрийн тусгай албан хаагчдын шилдэг боловсон хүчин бэлтгэдэг сургууль гэдэг утгаараа маш бахархалтайгаар орж байсан. Харин одоо сонсогч цолоо тайлаад дэслэгч цол зүүсэндээ маш их баяртай байна”  гэв. Төгсөгчид улс орныхоо аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий цагдаа, хилийн алба, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүхийн шинжилгээ, онцгой байдлын албанд томилогдон ажиллах юм байна. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06