А.Эрдэнэтуяагийн нөхөр Ж.Саруулбуян нутгийн дүү нартаа гай болох вий

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдох өдрөө тэсэн ядан хүлээгч А.Эрдэнэтуяаг (ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан) нэгэн МАНАН хөлөглөн ирж яваа гэлцэнэ. Шигүү ой, хөх хөвчөөс өтгөн манан талд нүүж ирэхэд  хэрэм тээгдэн ирдэг байсан тухай  аман яриа байдаг. Энэ бол байгалийн манан. Харин А. Эрдэнэнэтуяагийн хөлөглөн яваа мананг  улс төрийн  МАНАН хэмээн нэрлэжээ. Нийтлэлч Баабар “Газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ явдаг байхад, Хэнтийн гурван тэнэг хэлхээтэй явна” гэсэн гарчигтай нийтлэл олоон жилийн өмнө бичиж “Өдрийн сонин”-д хэвлүүлэн олны хүртээл болж байсан билээ. Нийтлэлийн гол утга санаа нь УИХ-ын Хэнтий аймаг дахь гурван тойргоос сонгогдсон гурван гишүүний авир араншингийн талаар байсан санагдана. Одоогийн улс төрд ч бас Хэнтийн гаралтай гурван улстөрч байна. Ерөнхий сайд Засгийн газрын ХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн  Л.Оюун-Эрдэнэ,  УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар Хэнтийн гаралтай. Харин тэд яагаад А.Эрдэнэтуяад ач холбогдол өгөөд дарга болгох гээд зүтгүүлэв. СГЗ сэтгүүлч Ж. Саруулбуян /Хэнтийн уугуул/ А.Эрдэнэтуяагийн нөхөр юм байна.  Нутгийн ах Ж.Саруулбуян дүү нартаа авгайгаа дарга болго гэж хэлсэн юм даг уудаа. Зайнаас үйл явдлыг харахад ийм дүр төрх ажиглагдаж байна гэж хэлж болно. Ахын захиаг биелүүлэх нь нутгийн дүү нарын хүн чанар юм биз. Харин төрийн албанд ийм зүйл гаргахгүй гэж тэд уг нь эрх мэдэл, албан тушаалд очсон шүү дээ. Түүнийгээ мартаж болохгүй. Харин одоо Ж.Саруулбуян зангараг гаргаж манай эхнэрийг дарга болгож хэрэггүй гээд хэлчихвэл зам мөр нь өлзийтэй болно. Харин тэр эрхэм ингэж хэлж чадаагүй байшингийн сүүдэрт чичирч байгаад албан тушаалд томилуулах юм бол ёстой нутгийнхаа дүү нарийн улс төрийн карерьт гай болно биз дээ. МАНАН маапийн толгойлогч гэж улстөрчид ( УИХ-ын гишүүн Ж. Батзандан) мөнч их орилж, хашгирсан даа. Түүний энэ  орилолтод түрлэг нэмэн байж  Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ХЭГ-ын дарга болсон (2017 оны 10 дугаар сард). Гэтэл одоо өөрсдөө МАНАН үүсгэчихсэн танилуудаа төрийн албанд шахах төлөвлөгөө болосвсруулаад цохиж явах жишээтэй. Бусад (УИХ-ын дарга М.Энхболд)-ыг  МАНАН-гийн толгойлогч гэж цоллон гарч ирсэн эрхэмүүд эдүгээ маш богино хугацаанд улс төрийн МАНАН үүсгэж толгойлогч нь болов бололтой. Хэн өндөр албан тушаалтай байна, түүнийг бузар булайгаар нь  дуудаж нэрд гарсан эрхмүүд зөвхөн амин хувийнхаа төлөө явсан нь одоо нэгэнт тодорхой боллоо. А.Эрдэнэтуяаг дарга болгох гэж байгаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан  хуучин Засаг дарга (С.Батболд)-ыг унагах гэж 100 хоног тэмцэл өрнүүлсэн гэнэ. Харин өөрөө уг албан тушаалд томилогдоод 100 гаруй хоносон.  Энэ хугацаанд нийслэлд хоёр агентлаг нэмэгдэж, Засаг дарга зургаан орлогчтой болж, захиргааны зардал нэг тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэж НИТХ дахь Ардчилсан нам (сөрөг хүчин)-ыг бүлэг мэдээллээ. Орлогч нарын орон тоо нэмсэн явдлыг өөрийг нь дарга болоход хүчин зүтэгсэн хүмүүс (Б.Халиунбат нарт) барьсан бэлэг гэж улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Тэр үнэн биз. Ээлжит сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар,томилогдсон Засаг дарга нарыг улс төрийн шалтгаанаар зайлуулж гарч ирсэн албан тушаалтнуудыг “хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо” орлоо гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Тэгвэл С.Амарсайхан түүний нөхөд хоолондоо ороод 100 гаруйхан хоножээ. 2020 оны ээлжит сонгууль хүртэл төрийн албан хаагчийн  халаа сэлгээ энэ мэт үргэлжлэх нь. Эх сурвалж: EREN.MN
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12