У.Хүрэлсүхийн асуултын тэмдэгтэй сайд нар

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Энэ хавар, зуны улс төр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг "онилчих"-оод байна. Ялангуяа Засгийн газрын хэд хэдэн сайдыг огцруулах жагсаал, акциуд нийгэмд өрнөж байгаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан гээд энэ Засгийн газрын асуултын тэмдэгтэй сайдуудын жагсаалт үргэлжилнэ. -Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд иргэд Ц.Нямдорж сайдыг огцрохыг шаардаж нэлээд хэдэн удаа жагсаал зохион байгуулсан.  Түүнийг хүү Н. Анхбаярыгаа  Элчин сайдаар томилуулах эрхгүй хэмээн үзэж байгаа.   Түүнчлэн “Эрдэнэт” үйлдвэрт шахаа хийж байсан нь нотлогдсон тул энэ бүхнийг анхааралдаа авахыг Австралид суух Элчин сайдад өргөх бичиг хүргүүлсэн билээ.  Жагсагчид Ц.Нямдорж сайдыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, ашиг сонирхол, ёс зүйн зөрчилд автсан хэмээн үзэж, түүнийг гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн оронд улс төрийн шоу хийсээр ирснийг шүүмжилсэн байна.   Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг хуулиар өөрчилсөн нь цагаан захтнуудад хэргээс мултрах боломж олгож байгаад  салбарын сайдыг буруутай хэмээн үзжээ.  Ийм үндэслэлээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрох ёстой хэмээн үзэж, эсэргүүцлийн акциуд үргэлжилж байна. - Огцруулах тэмцэлтэй тулаад байгаа дараагийн сайд  нь  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл. Сүрьеэгээр өвчилсөн 500 гаруй сурагчийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс хариуцлага нэхсэн жагсаал тавдугаар сарын 23-нд болсон. Түүнийг  ард иргэдээс уучлалт гуйж өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж Эрүүл мэндийн яамны гадна талбайд сүрьеэ өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл, Ардчилсан намын эрүүл мэндийн бодлогын зөвлөл жагссан.  Эрүүл мэндийн дэд сайд асан  Ж.Амарсанаа энэ жагсаалын гол дүр болж байна.  Тэрээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн ажлаа өгч, салбарын сайдтай нэгийгээ үзэхээр шийдсэн байдаг.   Одоо ч тэмцэл өрнөж буй. -Зургаа дахь удаагаа Монгол Улсын сайдаар ажиллаж байгаа ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг ч энэ асуудал тойрсонгүй. "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн",  Монголын махны холбооноос ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлж жагссан байдаг.   Түүнийг Сангийн сайдаар дөрвөн удаа, шадар сайдаар нэг удаа ажиллаж байсан. Одоо ХХААХҮЯ-ны сайдаар ажиллаж байгаа. Гэсэн ч өөрийн албан тушаалыг ар гэрийнхэндээ ашигтай байдлаар урвуулан ашиглаж байна.  Тухайлбал эхнэрийнхээ төрсөн дүү О.Даваасүрэнгийн БНХАУ-ын иргэнтэй хамтран байгуулсан Бээжин интосикэйшн интернэйшнл компанид бог мал хөлөөр нь экспортлох давуу эрх олгосон.  Мөн  таван жилийн өмнө өөрийн “Сүүн уул” компанийн нэр дээр олон тооны тендер авч байсан. Малыг амьдаар нь экспортлох шийдвэр нь монголчуудын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө. Тиймээс өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна" гэжээ.  Ч.Улаан сайд нь энэ асуудалд улайгаагүй.  Өөрийн эхнэрийг дүүг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай, хууль ёсны дагуу хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байдаг. Манай дипломатууд 70 кг героиныг Чех улсаар Герман улсын хилээр нэвтрэхдээ тээвэрлэж явсан нь баригдаж, шалгагдаж байгаа билээ. Түүнчлэн хар тамхи зөөсөн асуудал асуудал өмнө нь энэ салбарт мэр сэр яригдаж байсан.  Энэ  нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаад байна.  Тиймээс хамгийн эхлээд  Гадаад харилцааны сайд  Д.Цогтбаатар хариуцлага хүлээн албан тушаалаасаа  огцрох ёстой гэсэн байр суурь нийгэмд байна.  Сөрөг хүчний зүгээс ч энэ асуудлаар  саналаа хүргүүлээд байгаа.   Эх сурвалж:www.polit.mn          
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12