Бэлчээрийн тогтвортой хөгжилд анхаарал хандуулах цаг нь иржээ

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.ДОЛГОРСҮРЭН Өнөөдөр “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” Олон Улсын II бага хурал эхэллээ. Уг хурал нь зургаадугаар сарын 13, 14-ний өдрүүдэд зохиогдох аж. Энэ үйл ажиллагааг Ази болон Европын эрдэмтэн, судлаачид хамтран зохион байгуулж байна. Хурлаараа Монгол орон төдийгүй дэлхий дахинд нүүрлээд байгаа хүрээлэн буй орчны цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийг зөв зохистой хуваарилах, дэлхийн дулаарлын учир шалтгаан үр дагавар, байгалийн нийтлэг тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэж, санал солилсцноор БОАЖЯамны үйл ажиллагаанд Олон Улсын бодлогын үр дүн ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцолж байлаа. Бага хурал дээр  Хятад, Япон, Энэтхэг, Солонгос зэрэг улсуудын төлөөлөгч нар нийт таван илтгэлийг онцолж танилцууллаа. Япон улсын “Tottori их сургууль, хуурай газрын судалгааны төвийн профессор Донг Сүочэнг “Бэлчээрийн тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд илтгэлээ тавив. “Бэлчээрийн тогтвортой хөгжлийг мэдлэгт суурилсан технологи, үйл ажиллагааг нэгтгэх , биологийн төрөл зүйл, экосистемийн үйлчилгээ, бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой байлгахын зэрэгцээ хүнсний болон шилэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн байгаль орчны асуудлуудын талаар чухалчилж байна. Бэлчээрийн тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа нь хамтын оролцоон дээр суурилдаг. Малчид урт удаан хугацаанд бэлчээрийг тогтвортой ашиглахын тулд бэлчээрийг болоод байгалийн нөөцийг хамгаалах хэрэгтэй. Гэсэн хэдий ч энэ асуудал өдөр ирэх тусам өөрчлөгдсөөр байна. Цаг уурын өөрчлөлт, газрын доройтлын улмаас байгаль орчин өөрчлөгдөж байгаа” гэв. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06