Б.Сүхбаатар: Ирэх долоо хоногт журам бэлэн болж бүртгэл эхэлнэ

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Төрөөс  “Буянт ухаа” 972 айлын орон сууцыг түрээслэх, түрээслээд өмчлөх боломжийг иргэдэд олгож байгаа. Засгийн газрын шийдвэрээр энэ үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг  аймаг, нийслэлд шилжүүлсэн.  Нийслэлд энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар “Нийслэлийн орон сууцны корпораци”  ХК-ийн захирал Б.Сүхбаатараас тодрууллаа. -Түрээсийн орон сууц олгох журмыг Нийслэлээс гаргах уу, хуучин салбар яамнаас гаргасан журмаар олгох уу. Энэ тухайд  тодруулна уу? -Шинээр ашиглалтад орж байгаа “Буянт ухаа” 972 айлын орон сууцыг Нийслэлд шилжүүлэн өгөх Засгийн газрын шийдвэр гарсан.  “Нийслэлийн орон сууцны корпораци”  хорооллын тодорхой хувийг газар чөлөөлсөн иргэд болон агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр хорооллын иргэдийг түрээсийн хөтөлбөрт түлхүү хамруулахаар зорьж байгаа. Салбарын яамнаас гарсан өмнөх журамд хатуу заалт ихтэй байсан тухай иргэдээс санал ирдэг. Мөн түрээсийн орон сууц, түрээслээд өмчлөх орон сууцнууд агаарын бохирдлыг бууруулахад чиглэхгүй байна хэмээн ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрхийг оруулахгүй байна гэх зэргээр. Тиймээс зарим нэг заалтад өөрчлөлт оруулсан. Энэ долоо хоногт орон сууцыг шилжүүлж авах үйл ажиллагаа явагдана. Энэ үйл ажиллагаа явагдаж байх хооронд журмаа бэлэн болгож улмаар бүртгэх үйл ажиллагааг зарлана. Бүртгэлийг цахимаар явуулна. Одоогоор журам боловсруулж байгаа учраас бүртгэлийг зарлах боломжгүй. -Цахим бүртгэлийн  талаар дэлгэрүүлнэ үү? -Нийслэлийн цахим хуудсаар дамжуулан иргэдийн хүсэлтийг бүртгэх буюу аль болох нээлттэй зохион байгуулна. Өмнө нь энэ үйл ажиллагааг зохион байгуулахад энд тэндхийн дарга, эрх бүхий албан тушаалтан, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдээс бичиг цаас барих, нөлөөлөх оролдлого гардаг байсан. Энэ удаад энэ хүмүүст квот олгох гэсэн асуудал байхгүй. Нээлттэй ил тод, цахим хэлбэрээр шилэн байдлаар явуулна. Ирэх долоо хоногт журам батлагдаж иргэдийг орон сууцанд хэрхэн хамруулах нь тодорхой болно. Иргэдийг аль болох хурдан хугацаанд наадмын өмнө оруулах зорилт тавьж байна. Журам тодорхой болонгуут хэрхэн бүртгүүлэх талаар олон нийтэд мэдээлнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.13  ПҮРЭВ  №120  (6087)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06