“Аз жаргал гэж эмээгийндээ суугаад зураг зурахыг хэлнэ”

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргасан “Хишиг” дунд сургуулийн 7А ангийн сурагч Д.Булганг “Бүнээ, Сүнээ хоёр” буландаа урилаа. Тэрээр өнгөрсөн сард Хятад хэлний сургалттай ЕБС-уудын сурагчдын дунд зарласан “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” уран зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн юм.   -“Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр” уралдаанд тэргүүн байр эзэлсэнд баяр хүргэе? -Баярлалаа. Би зурагаа гурван өдрийн турш зурж дуусаад эмээтэйгээ хамт  уралдаанд аваачиж өгөхдөө их сандарч байсан. Тэмцээнд түрүүлсэн гэж утсаар ярихад нь баярлаад уйлсан. Аав багшид, багш ангийнханд хэлээд ангиараа надад баяр хүргэхэд сайхан санагдсан. Миний нүдээр Монгол, Хятадын найрамдал гэдэг нь хил хязгаарын ямар ч саадгүйгээр улс хоорондоо чөлөөтэй харилцахыг хэлнэ. Хятад хүмүүс Монголд ирээд багшлаад хүүхдүүдэд хичээл заагаад, Монгол хүмүүс Хятадад очиж ажиллаж, сурч амьдрах боломжтой болсон гэдгийг зургаараа илэрхийлсэн. -Энэ жил өөр ямар амжилт гаргасан бэ? -“Оюутолгой” компаниас зарласан  “Миний аав ээж уурхайчин” зургийн уралдаанд түрүүлсэн. Монгол, Хятадын найрамдал зурагаа зурахынхаа хажуугаар энэ зурагаа зурсан. Манай ах Оюутолгойд ажилладаг учраас намайг ороорой гэхэд нь ах, эмээ хоёроосоо яаж зурж болохыг асуугаад  уурхайчны аюулгүй байдлын дүрэм сэдвээр зурсан. Уурхайд ажиллаж байгаа хүний аюулгүй байдал их чухал зүйл гэж боддог. -Хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргасан гэсэн? -Тийм ээ. Сургуульдаа бие даасан хоёр дахь үзэсгэлэнгээ 40 гаруй зурагтай гаргасан. Анхныхаа үзэсгэлэнг VI ангидаа 35 зурагтай гаргаж байсан. Энэ жил байгаль, эмэгтэй хүний зургаар гаргасан. Би ер нь эмэгтэй хүн зурах их дуртай. Саяхан “Монгол-Японы найрамдал” үзэсгэлэнд миний 53 бүтээлийг дэлгэсэн. Энэ зурагнуудыг Япон руу авч явж үзэсгэлэнд тавина гэсэн. -Анх ямар тэмцээнд орж байсан бэ? -V ангидаа “Эрдэм төгс” бүрэн дунд сургуулиас хоёр дахь жилдээ зарласан зургийн уралдаанд I байр эзлээд их баярласан. Яагаад гэвэл анх орохдоо зураг сайн зурдаг олон хүүхэд байгаа юм чинь би түрүүлж чадахгүй байх гэж бодсон. Гэрийнхэн тийм ч итгэлтэй байгаагүй учраас их баярласан. -Хэзээнээс зурж эхэлсэн билээ? -III ангиасаа зурах авьяасаа хөгжүүлж эхэлсэн. Анх пони морь зурж байлаа. Тэр үед “Миний бяцхан одой морь” буюу понитой хүүхэлдэйн киног хүүхдүүд их сонирхдог байсан. Тэгээд л зураг зурж эхэлсэн. Би байгалийн болон хар зураг зурах дуртай. Ер нь ихэвчлэн байгаль зурдаг. Гэхдээ дан ганц ой мод, уул биш нэг буга ч юм уу ан амьтан зурна. Байгалийн зураг зурахаар сэтгэл санаа хөнгөрөөд тайвширдаг. -Том болоод зураач болох уу? -Үгүй ээ. Би загвар зохион бүтээгч болно. Багадаа хувцасны загвар зохиож зурдаг байсан. Шинэ санаа орж ирэхгүй болохоор одоо зурахаа больчихсон. Дизайнер хүн өөрийн санаа бодлоо хувцсаар илэрхийлээд, хүссэн загварын хувцсаа зураад тэрийгээ оёод өмсдөг учраас их гоё. Хүссэн хувцсаа өөрөө урлаж өмсөнө гэдэг чинь сайхан зүйл. Дизайнерийнхаа хажуугаар зурагаа зурна гэж боддог. [caption id="attachment_65546" align="aligncenter" width="850"] Монгол Хятадын найрамдал миний нүдээр уралдаанд түрүүлсэн зураг.[/caption] -Зурахаас өөр авьяас бий юу? -Би дуу дуулдаг. Бас сургуулийнхаа намрын спортын наадамд гүйлтийн тэмцээнд 100, 200 метрийн төрөлд  түрүүлсэн бол байрнаас харайлтад II байрт орж байсан. -Хятад хэл сурах гоё уу? -Би монгол хэл, уран зохиол, хятад хэл, зургийн хичээлдээ дуртай. Монгол, Хятад хоёр найрамдалт харилцаатай улс учраас хэлийг нь сурахыг боддог. Хятад багш нартай ойлголцоод санаа бодлоо солилцоод ярилцах гоё. Багаасаа үзээд эхэлчихвэл хятад хэл сурахад амархан санагдсан. Би III ангиасаа хятад хэл сурсан. Бүр I ангиасаа үзвэл сурахад илүү амархан байх гэж бодож байна. -Сургууль амарчихлаа. Зуны амралтаараа юу хийх вэ? -Дүүгээ харна. Бас хятад хэлээ сайжруулж, зурах чадвараа дээшлүүлнэ дээ. Ер нь зав гарвал зураг зурдаг. Хичээл орж байхад даалгавраа хийчихээд орой 22:00 цаг хүртэл зурагаа зураад л суудаг байсан. Миний хувьд аз жаргал гэж эмээгийндээ суугаад зураг зурахыг л хэлнэ. -Зурах сонирхолтой үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ? -Чамайг дэмждэг ойр дотны хүмүүсээс зөвлөгөө авч, тэдэнтэйгээ ярилцаж байгаарай. Би ямар нэг тэмцээнд орохдоо гэрийнхнээсээ ялангуяа, эмээгээсээ зөвлөгөө авдаг. Ийм сэдэвтэй юм байна, яаж зурах вэ гэж асууж ярилцана. Зургийн тэмцээн бүрийг алгасахгүй орох хэрэгтэй. Тэгж байж л амжилт гаргана гэж хэлмээр байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.13  ПҮРЭВ  №120  (6087)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06