А.Базаргүр: Төмөр зам намайг волейболтой холбосон

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Гар бөмбөгийн спорт бол ухаанаараа шатрын дараа, хурд хүчээрээ хөнгөн атлетикийн дараа ордог спорт гэдэг.  Энэ залууг Алтанцагийн Базаргүр гэдэг. 23 настай. “Улаанбаатар төмөр зам” компанид цас цэвэрлэгч галт тэрэгний оператораар ажилладаг. Тэрээр ажлынхаа хажуугаар гар бөмбөгийн спортын “Хасу мегастарс” клубын өндрийн довтлогчийн үүргийг гүйцэтгэдэг, спортын дэд мастер цолтой. 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг довтлогч, шилдэг давуулагч юм. Хоёрхон жилийн дотор сонирхогчоос лигийн тамирчин болж чадсан тэрээр бага байхаасаа л гар бөмбөг тоглодог хүүхэд байжээ. Аав ээж нь их дургүйцдэг, “хичээл номоо хий” гээд тэмцээн уралдаанд явуулах дургүй байсан ч спортоо хаяагүй гэнэ. Энэ талаар “Хүн дуртай юмныхаа төлөө хэнд ч хоригддоггүй юм байна лээ. Сургуулиа төгсөөд ажилд ороод тоглож чадахгүй байх гэж бодож байтал эсэргээрээ төмөр зам намайг гар бөмбөгийн спорттой холбож өгсөн” гэсэн юм. Төмөр замчны ажил бол хариуцлага өндөр байхыг шаарддаг. Энэ ажлын хажуугаар спортоор идэвхтэй хичээллэж байна. А.Базаргүрээс хэрхэн волейболтой холбогдсон түүхийг нь сонирхоход  “Анх Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөгийн “Чулуун Завод” гэдэг газар ажилд орж тэндээс л миний спортын гараа эхэлсэн. Тус газар тэмцээн уралдаан их зохиогддог байсан нь спортоо хаяхгүй байх шалтгаан болж өгсөн. “УБТЗ” компанийн спортын “Харх” клубын довтлон тоглогч Базарваань, Буд гээд хоёр ахтай танилцаж, тэд  намайг лигийн тамирчин болтол энэ спортод уруу татаж, их олон тэмцээнд хамт явж, бусдад өөрийгөө таниулахад тусалсан. Хэрэв би төмөр замд ажилд ороогүй байсан бол өнөөдрийн энэ амжилтуудыг гаргахгүй байлаа”  гэв. Түүний хувьд ихэвчлэн ажил ихтэй байдаг учраас спорт уу, ажил уу гэсэн асуулт тулгамддаг үе олон гэнэ. Энэ бүхнийг даван гарч бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийсээр ирсэн нь 23-хан настай энэ залууд олон амжилтыг авчирчээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.13  ПҮРЭВ  №120  (6087)
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05