Авлигыг илчилсэн орос сэтгүүлчийн улстөрчдийг давсан ялалт

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА ОХУ-ын цагдаагийн албаныхан сэтгүүлч Иван Голуновын эсрэг гаргаад байсан хар тамхитай холбоотой хэргийг түдгэлзүүлэхээр шийдсэн байна. Түүнийг тус улсын томоохон улстөрчийн нэр төрийг гуйвуулан нийтлэл бичсэн хэргээр буруутгаад байсан юм. 36 настай Иван Голунов нь  rare U-turn редакцид ажилладаг. Тэрээр Москва хотын өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг илрүүлсэн сэтгүүл зүйн бүтээлээрээ олонд танигдсан нэгэн юм. Тэгвэл түүнийг өнгөрсөн пүрэв гаригт хар тамхи худалдах гэсэн хэргээр буруутгасан ч сэтгүүлч эр үүнийг эрс эсэргүүцэж байлаа. 1990 оноос хойш Оросын сэтгүүлчид хийсэн ажил, сурвалжлагаасаа болж төрийн удирдах албаны хүмүүсийн шүүмжлэлд өртөх, тэднээс улбаатай аюул, заналхийлэлд өртөх, тэр ч бүү хэл амь насаа алдах тохиолдол ч байсан юм. Гэвч үүнтэй холбоотой олон нийтийн дургүйцэл, бухимдал хэдийнэ ерөнхийлөгч В.Путины “чихэнд хүрч”, нөхцөл байдал нэг л хэвийн бус болсныг анзаарснаас төрийн өндөр албан тушаалтнууд гэнэтийн гэмээр шийдвэр гаргаж Голуновыг чөлөөлсөн нь хэвлэл мэдээллийн салбарт өмнө болж байгаагүй зүйлсийн эхлэлийг тавьсан хэрэг боллоо. Дотоод хэргийн сайд Владимир Колоколцев “Голуновын эсрэг өдүүлсэн хэргийн нотлох баримт дутуу, түүнийг энэ хэргийг хийсэн гэхэд буруутгах баримт хангалтгүй байна” хэмээн хэлсэн байна. Голунов баригдсанаасаа хойш хэдэн цагийн дараа ийнхүү суллагдлаа. Түүнийг сулласны дараа бугуйнд нь зүүсэн цахилгаан гавыг тайлснаар сэтгүүлч залуу маань Москвагийн төв дэх цагдаагийн газрыг орхин гарч, өөрийг нь хүлээсэн зуу зуун сэтгүүлч, дэмжигчтэйгээ уулзсан байна. Энэ зуур Европын холбооны гадаад хэрэг хариуцсан хэлтсийн төлөөлөгч Маяа Кочиянчик “ОХУ дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөө санаа зовоосон хэвээр байна. Бие даасан, шүүмжлэлт дуу хоолой нь амьд нийгмийн салшгүй чухал хэсэг юм” гэжээ. ОХУ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөт байдлаараа 180 орноос 149 дүгээрт бичигддэг аж. Суллагдсаныхаа дараа Голунов дэмжигчиддээ “Би эхлүүлсэн ажлаа дуусгана. Эрэн сурвалжлагаа ч үргэлжлүүлж, өөрийнхөө гэм буруугүйг батална” гэж хэлсэн байна. Дотоод хэргийн сайд Колоколцевийн хэлснээр цагдаагийн өндөр дээд алба эрхэлдэг зарим хүн энэ хэрэгтэй холбогджээ. Иймд тэрээр энэ талаар ерөнхийлөгч В.Путинд мэдэгдэнэ гэдгээ уламжилсан байна. Голуновын өмнө нь ажилладаг байсан “Meduza ” цахим хуудсын ерөнхий эрхлэгч Галина Тимченко “Энэ бол өмнө нь олон улсын сэтгүүл зүйн хүрээнд болон иргэдийн төвшинд болж байгаагүй үзэгдэл боллоо. Нийгмийн дуу хоолойг төрийн удирдах албан тушаалтнууд сонссонд бид баяртай байна. Хамгийн чухал нь шударга бус зүйл дээр тэд нийгмийн дуу хоолойг сонсоно гэдгээ харууллаа” гэжээ. Голуновыг ийн хавчлагад оруулсан үйл явдлын цаана юу нуугдаж байгааг эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг илрүүлэн олон нийтэд мэдээлэх ажлаа үргэлжлүүлнэ” гэлээ. Голуновыг суллахыг шаардан 25 мянган хүн Facebook-ээр эсэргүүцлээ илэрхийлжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.13  ПҮРЭВ  №120  (6087)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06