Н.Учрал: Мэргэжлийн холбоод төрийн байгууллагын үүрэг гүйцэтгэнэ

2019-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Хуулийн зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн Н.Учралын байр суурийг хүргэж байна.   -Мэргэжлийн холбоод хуультай болсноор ямар өгөөж, давуу тал үүсэх вэ? -Мэдлэгийн эдийн засгийг бий болгох үндэс суурь нь мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлыг баталгаажуулах юм. Өнөөдөр манайд 27 мянган төрийн бус байгууллага бүртгэлтэй мөртлөө мэргэжлийн хол­боо­ны дуу хоолой, чадавхи хэтэрхий сул байна. Нэг чиглэлийн хэт олон байгууллага бий болсон. Төр болон мэргэжлийн холбоодын хамтарч ажиллах эрх зүйн орчин хангалтгүй. Тиймээс нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоодыг нэгтгэх, төрийн бодлого, үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэгийг бий болгох шаардлагатай. Мэргэжлийн холбооны гишүүний эрх ашгийг хамгаалах, чиг үүрэг, зохион байгуулалт, шалгуур, хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Хуулийн хүрээнд Ерөнхий сайд шууд удирдлага дороо салбар бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоодын төлөөллийг оролцуулсан Үндэсний нэгдсэн зөвлөлтэй байж болно гэсэн зохицуулалтыг хийсэн. -Мэргэжлийн холбоод ямар эрхтэй, төртэй хэрхэн харилцах вэ? -Гадны улс оронд мэргэжлийн холбоодын сайн жишгүүд бий. Тухайлбал, мэргэжлийн холбоод тусгай зөвшөөрөл олгох эрхтэй. Мөн судалгаа, төсөл хөтөлбөр, сургалт явуулж  улс төрөөс ангид ажилладаг. Одоо бол манайд аль нэг намын төрийн бус байгууллага л гэж ярьдаг боллоо. Жишээ нь хүнсний салбарт нэг л холбоо байх ёстой. Хүнсчдийн холбоо ч гэдэг юм уу нэг л мэргэжлийн холбоо байна. Төр нэг л мэргэжлийн холбоотой харилцаж хамтарч ажиллана гэсэн үг. Тиймээс нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллага, иргэд нэгдэж аль алиныхаа эрх ашгийг хамгаалж, экспертүүдээ оруулаад дундаа нэг л мэргэжлийн холбоо байгуулах юм. Ингэж чадвал улстөржилт байхгүй болно. Сонгуулийн хооронд бодлогоо өөрчилдөг,  олонх болсон намынх нь төрийн бус байгууллагууд төсөл хөтөлбөр дээр ажилладаг, судалгааг нь хийж төртэй гэрээлдэг байж болохгүй. Тэгэхгүйгээр нэг чиг үүрэг бүхий байгууллагууд ашиг сонирхлоороо нэгдчихвэл өөрчлөгдөнө. -Манай улс ч гэсэн тусгай зөвшөөрөл олгох эрхтэй байх уу? -Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг Зөвшөөрлийн хуультай уялдуулах ёстой. Мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулж тусгай зөвшөөрлийг олгох эрхийг өгье. Мөн судалгаа хийх эрхийг өгчихөөр төрийн бус байгууллагууд аяндаа байхгүй болно. Цаашид төр чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд төрийн бус байгууллагатай гэрээ хийхгүй. Төрийн бус байгууллагууд сонирхлын бүлгээрээ л ажиллана. Ингэж зохицуулаад ирэхээр төрийн бус байгууллагууд үндсэн мэргэжлийн холбоондоо идэвхтэй оролцдог, санал санаачлага гаргадаг болно. Үүний үр дүнд гадаадад их, дээд сургууль төгссөн болон эрхзүйч, эрдэмтэд заавал төрд ажиллах гэж зүтгэх биш мэргэжлийн холбоонд идэвхтэй оролцож баг болж хөгжлийн бодлогын төсөл боловсруулаад холбоогоороо дамжуулах маягаар ажиллах юм. Төрийн бус байгууллагаас ялгаатай нь нийтийн эрх зүйн харилцааны субьект байж хагас төрийн байгууллага байна гэсэн үг. Төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд нийтийн эрх зүйн харилцааны субьект болдог. -Тэгэхээр Төрийн бус байгууллагын тухай хууль хүчингүй болох уу? -Төрийн бус байгууллагын хууль Үндсэн хууль зөрчсөн. Ашгийн төлөө бус хуулийн этгээд гэдэг өөр ойлголт. Төрийн бус байгууллага, мэргэжлийн нэгдсэн холбоо гэдэг өөр ойлголтууд. Мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хууль батлагдсанаар салбар бүрт шинэ санал санаачлага гардаг, эрүүлээр сэтгэдэг байдал бий болно. Өнөөдөр 27 мянган төрийн бус байгууллага байгаагаас найман мянга нь идэвхтэй ажиллаж байна. Нэг хүний шүүгээнд зургаан төрийн бус байгууллагын гэрчилгээ, тамга байна гэж шүүмжилж байна. Тэгээд баахан бланктай бичиг яам руу явуулдаг, ажлыг минь дэмжээч гэдэг байж болохгүй. Гэтэл үүний цаана дандаа мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлсэн өндөр түвшинд ажилладаг салбарынхаа хөгжлийн бодлогыг боловсруулъя гэж байгаа төрийн бус байгууллагууд байна. Гэтэл “би чадна” гэдэг шиг эхнэр, хүүхэд, дүүгийнхээ нэр дээр төрийн бус байгууллага бүртгүүлчихсэн. Сайн мэргэжлийн холбоодыг бий болгосон цагт Монголын төр эрүүл болж, мэдлэгийн эдийн засагтай болно. Төр хуулийнхаа хүрээнд нэг салбараас нэг л мэргэжлийн холбоотой харилцаад явах учраас сонгуулийн хооронд бодлого өөрчлөгддөг байдал үгүй болно. -Хагас төрийн байгууллагын үүрэг гүйцэтгэнэ гэхээр санхүүжилт ямар байх вэ? -Төсөл хөтөлбөр, судалгаагаар санхүүжинэ. Мэргэжлийн нэгдсэн холбоо орлого олж болно гэж хуулийн төсөлд тусгасан. Хуульчдын холбоо мэргэжлийн нэгдсэн холбоо байж болно. Хуульчдын сонгон шалгаруулалт явуулж, гэрчилгээ олгож байгаа ажлаа үргэлжлүүлж хийнэ. Барилгын хөгжлийн үндэсний ассиоцаци тусгай зөвшөөрөл олгодог ажлаа хийнэ. Энэ мэтээр өөрсдийгөө санхүүжүүлж, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлээд явна. Төртэй шууд гэрээлж ажиллах эрхтэй. Хамгийн гол нь салбарын эксперт болгоны эрх ашгийг тусгасан байх ёстой. -Мэргэжлийн холбоог яаж итгэмжилж, баталгаажуулах вэ? -Мэргэжлийн холбоо 30-аас дээш гишүүнтэй байна. Иргэн, компани, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага нэгдэж болно. Иргэн салбартаа таваас доошгүй жил ажилласан магистраас дээш зэрэгтэй. Төрийн бус байгууллага, компани нь таваас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, орон нутагт салбар зөвлөлтэй, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж  төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан гээд тодорхой шалгууртай байна. Нэг мэргэжлийн холбоонд гурваас дээш төрийн бус байгууллага байх ёстой. Жишээлбэл, математик, англи хэл, ахмад, залуу багш нарын холбоо нэгдэж Монголын багш нарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулж болох юм. Ингэснээр салбарын яам багш нартай холбоотой асуудлыг нэг л холбоотой ярина. Тодорхой шалгууруудыг хангасан бол Их хурлаараа даргаа сонгож, салбарын сайд зөвлөлөөр баталгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлэхдээ ТББ биш МНХ гэсэн статусаар бүртгүүлнэ. Мөн итгэмжлэх хороо байгуулж болно. Хэлэлцүүлгийн үеэр иргэнийг болиод төрийн бус байгууллагаар дамждаг больё гэсэн саналыг хэлж байна.  Их хурал жил тутамд заавал ажлаа дүгнэнэ. Ерөнхийлөгчийг нь гурван жилээр томилж нэг улирааж болно. Ингэж хуульчилж өгснөөр гэнэт Их хурал зарлаж даргыг  огцруулдаг, томилдог улстөржилт байхгүй болно. -Хэвлэл мэдээллийн салбар ч мөн энэ зарчмаар явах уу? -Сэтгүүлчдийн эвлэл байна уу, нийслэлийн сэтгүүлчдийн холбоо байна уу хамаагүй. Сэтгүүлчдийн мэргэжлийн нэгдсэн холбоо гэсэн ганц л байгууллага байх ёстой. 5-10 төрийн бус байгууллага дотооддоо хэрхэн ойлголцож нэгдэх вэ гэдгийг өөрсдөө шийднэ. Сэтгүүлчдийн холбоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлье, судалгаа хийе гэвэл нэг л мэргэжлийн холбоотой төр харилцана. -Хариуцлагын асуудлыг хэрхэн тусгасан бэ? -Таван жил тутамд итгэмжлэл сунгана. Хариуцлагагүй ажилласан бол итгэмжлэл сунгагдахгүй. Мөн тухайн мэргэжлийн холбоонд дахин итгэмжлэл олгохгүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.13  ПҮРЭВ  №120  (6087)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

18 цаг 30 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

22 цаг 28 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

22 цаг 28 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

22 цаг 28 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин