Кино ертөнц: Хар хувцастнууд эргэж ирсэн нь

2019-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Дэлхий болон хүн төрөлхтнийг харийн амьтнаас хамгаалдаг адал явдалт, уран зөгнөлт, шинжлэх ухаан, инээдмийн ангиллын ”Хар хувцастнууд” хэмээх кино удахгүй дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ киноны удирдагчаар Феликс Гэри Грей ажиллаж, кино зохиолыг Төмөр хүн киноны зохиолыг бичсэн Арт Маркум, Матт Халловай нар бичжээ. Харин шинэ ангид өмнөх ангиудад Хар хувцастнуудын дүрийг бүтээсэн жүжигчин Билл Смит,Томми Ли Жонс нар тоглохгүй юм байна. Тэдний оронд нууц ажилтны дүрийг Австралийн жүжигчин Крис Хемсворт, Тесса Томпсон бүтээжээ. Лиам Нисон Хар хувцастнуудын Лондон дахь салбарын захирлын цдөрөв дэх цуврал болох шинэ ангийг хийх санааг 2012 онд гурав дахь цувралыг нь дэлгэцнээ гарсны дараа ярилцаж эхэлжээ. Тиймээс өнгөрсөн жилийн хоёрдугаар сард нууц ажилтан Н-ийн дүрд тоглох Крис Хемсворт, найруулагч Феликс Гэри Грейтэй удирдагчаар ажиллахаар тохиролцож гэрээ байгуулсан байна. Харин сарын дараа Тесса Томпсон кино багийнхантай нэгджээ. Киноны зураг авалтыг Лондон, Марокко, Итали болон Нью-Йорк хотод өнгөрсөн жилийн долдугаар сараас аравдугаар сар хүртэл авсан байна. Шинэ ангид Лондонд төвтэй нууц ажилтнууд тэднийг дэлхийгээр аялахад хүргэсэн нууцлаг аллагыг илрүүлэх хэрэгтэй болно. Мөн байгууллагад нь шургалсны улмаас тэдэнд болон дэлхийд заналхийлсэн аюулын талаар гардаг байна. Кинонд нууц агент М жаахан охин байхдаа харь гаригийнхантай таарсны улмаас осолд орж эцэг эхийнх нь ой санамжийг устгадаг аж. Гэвч түүний ой санамжийг устгалгүй үлдээснээр тэрээр Хар хувцастнуудын байгууллагыг хайж олсноор элсдэг байна. Харин түүний хамтрагч туршлагатай нууц ажилтан Н байгууллагад нь шургалсан урвагчийг илрүүлж дэлхийг аврахаар оролдоно. Түүнчлэн тэд ямар ч амьд бие махбодид хувирч чаддаг Колмена хэмээх амьтныг зогсоохыг зорино. Дашрамд дурдахад “Youtube”-д тавигдсан энэ киноны танилцуулгыг 251 мянга гаруй хүн үзжээ. Sony Pictures, Kolumbia Pictures, Amblin энтертайментын хамтарсан бүтээл Хар хувцастнуудыг бүтээхэд 120 сая ам.доллар зарцуулсан байна. Харийнхантай болон албанд нь шургалсан урвагчийг тэд илрүүлж чадах болов уу. 13-аас дээш насныханд зориулсан энэ киноТэнгис, Өргөө кино театрт энэ сарын 14-нөөс эхлэн гарах юм байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06