ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ ШУТИС-ийн инженерүүдтэй уулзлаа

2019-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн зорилгыг  эрдэмтэн, профессор, инженерүүд дэмжихээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болов- Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулах ажлын хэсгийн ээлжит хэлэлцүүлгийг ШУТИС-т зохион байгуулав. Үүний өмнөх уулзалт хэлэлцүүлгийг ажлын хэсгийнхэн өнгөрсөн 7 хоногт хийсэн бөгөөд ЗГ-ын 13 яам, 5 агентлагийнхантай уулзаж, 2045 он хүртэлх салбар тус бүрийн хөгжлийн төсөөлөлтэй дэлгэрэнгүй танилцаад зарим яам, агентлагт тодорхой үүрэг чиглэл өгсөн юм. Харин энэ удаа ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгийн гишүүдийн зүгээс ШУТИС-ийн профессор, эрдэмтэн багш нар, инженерүүд, эрдэмтэдтэй уулзаж, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт тусгуулах санал, санаачилгыг сонсож, алсдаа Монгол улс хаана хүрч хөгжихийг хамтарч тодорхойлох цаг болсон гэдэгт санал нэгдсэн юм. Уулзалт, хэлэлцүүлгийн эхэнд Л.Оюун-Эрдэнэ сайд ажлын хэсгийн зорилго юунд чиглэж байгаа, Монгол Улсын 2045 он хүртэлх Урт хугацааны, үүн дотроо тав таван жилээр боловсруулах дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийн боловсруулалтын шатанд эрдэмтэн, профессор, инженерүүдтэй хэрхэн хамтарч  ажиллах талаар дэлгэрэнгүй байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “Аливаа улс орны хөгжлийн талаар ярихын тулд  заавал инженерүүдийн тухай ярих шаардлагатай. Тийм учраас Монголын инженерүүдийг бэлтгэдэг ШУТИС-ийн эрдэмтэн, профессоруудтайгаа өнөөдөр уулзаж байна. Инженерийн шийдлээр улсынхаа хөгжлийг тооцоолж, төлөвлөх цаг болсон байна. Тийм учраас ЗГ-ыг төлөөлж буйн хувьд Та бүхэнд энэ удаа ямар нэгэн дэмжлэг амлах бус харин дэмжлэг гуйхаар, хамтарч ажиллахаар ирлээ. Монгол Улс ямар ч гэсэн өнөөдрийг хүртэл явж ирсэн эмх замбараагүй, салбар хоорондын уялдаа холбоогүй байдлаараа цаашаа явж болохгүй. Урт хугацаанд заавал хөгжлөө тодорхойлох ёстой. Монгол Улсын хувьд сүүлийн боломж ч байж магадгүй. Энэ нүсэр ажлыг ЗГ ямар ч гэсэн хийж дуусгана. Энэ бол эргэлзээгүй. Харин цаашид улс төрийн намууд үүн дээр санал нэгдэж, аль нь ч засгийн эрх барьсан тогтвортой хэрэгжүүлээд явах ёстой. Тэгж чадахгүй бол бид өнгөрсөн 25 жилийн алдаагаа давтах болно.” гэсэн юм. Ажлын хэсгийнхэн урт хугацааны хөгжлийн төсөөллийг энэ оны 11 дүгээр сар хүртэл боловсруулж дуусах хүртэл үлдэж буй богино хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагууд, нийгмийн бүх салбарынхан тэр дундаа бүх насны иргэдийн төлөөлөлтэй уулзах байдлаар дор хаяж 1 сая хүнийг  иймэрхүү хэлэлцүүлэгт хамруулж, санал, санаачилгыг нь сонсохоор төлөвлөсөн гэдгээ ч дэлгэрэнгүй танилцуулсан юм. Монгол Улсын хувьд өнгөрсөн жилүүдэд хөгжлийн тодорхой нэгдмэл бодлогогүй явж ирсэн гэдэг дүгнэлтэнд ажлын хэсгийнхэн хүрч байгаа, тиймээс одоо боловсруулж байгаа хөгжлийн хөтөлбөрт алдаагаа давтахгүйгээр ажил хэрэгч, тооцоо судалгаанд үндэслэсэн, хэрэгжих боломжтой, үр ашгаа өгөх стратегийн ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалтууд, үүнд хэрэгцээтэй боловсон хүчнийг одооноос төлөвлөж, бэлтгэх шаардлага үүссэн. 2045 он гэхэд Монгол улсын хүн ам дор хаяж 5 саяд, нийслэлийн хүн ам 3.2 саяд хүрэх статистик тооцоо байгаа учраас үүнд өнөөдрөөс бэлдэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хот төлөвлөлт, орон сууц, дэд бүтэц, цэвэр усны хомсдол, улс орны эдийн засгийн тэргүүлэх салбарыг оновчтой тодорхойлж, салбар бүрт хэрэгжүүлэх үр ашигтай төслүүдэд илүүтэй анхаарал хандуулах, хөгжлийн хөтөлбөрт эрдэмтэд, инженерүүдийг  хэрхэн татан оролцуулах зэрэг асуудлыг хэлэлцүүлгийн үеэр оролцогчид илэн далангүй ярилцаж, санал солилцсон юм. Мөн ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа хөрш орнууд болон дэлхийн хөгжингүй улс орнуудын хувьд хэрхэн төсөөлж, төлөвлөөд байгааг тоо баримт, жишээгээр харьцуулж тайлбарласан юм. Хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн УЗ-ийн дарга Д.Бадарч “Стратеги-2045” сэдвээр, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн профессор А.Эрдэнэбаатар “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба Монгол Улсын хөгжил” сэдвээр, ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн судлаач Р.Найдандорж “Их сургуулийн шинэчлэл ба Монгол Улсын хөгжил” сэдвээр, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал  Т.Намнан “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлэх зарим санал” сэдвээр тус тус дэлгэрэнгүй илтгэл тавьсан юм. Эдгээр илтгэлүүд болон Л.Оюун-Эрдэнэ сайдын ахалж байгаа ажлын хэсгийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж  ШУТИС-ийн салбар сургуулиудын эрдэмтэн,профессорууд ч өөрсдийн санал, санаачилгыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд танилцуулж, урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлыг дэмжиж, идэвхитэй оролцохоо илэрхийлж байсан юм. Эх сурвалж: www.zasag.mn   
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06