Салхилангаа үнэгүй ном уншицгаая

2019-06-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Зөвхөн номын сангийн үнэмлэхтэй эсвэл мөнгөтэй хүн ном уншдаг цаг аль хэдийнэ ард хоцорчээ. Учир нь өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд үнэгүй ном унших боломжтой “УБ-Гудамжны номын сан”-г байгуулсан юм. Энэ номын сантай танилцахаар тус цэцэрлэгт хүрээлэнг зорилоо. Том саглагар мөчиртэй, ногоон навчсаар бүрхсэн модны сүүдэр дор байрлуулсан “Мэдлэг бол хүч”, “Үнэгүй бяцхан номын сан” гэсэн үг бичиж олон янзын дүрс зурж чимэглэсэн, гурвалжин модон дээвэртэй, шар өнгөөр будсан  эвдэрхий хөргөгч нүдэнд туслаа. Хөргөгчийг онгойлгож үзвээс тасалгаа бүрт нь ном байв. “УБ-Гудамжны номын сан” нь хүмүүсийн уншиж дууссан номыг солилцуулах, гудамжны номын сангийн соёлыг Монголдоо нэвтрүүлж, цагаа зөв боловсон өнгөрүүлж сурах, номд дуртай болоход нь тодорхой хэмжээгээр туслах зорилготой сайн дурын төсөл юм. Номын санг санаачлагч Т.Тара “Франц улсад аялж байхдаа улаан бүхээгтэй гудамжны номын санг харж, Монголдоо хийх санаа төрсөн. Ингэснээр иргэд төдийгүй хүүхэд, залуучууд гадаа салхилж суухдаа  ном унших боломжтой. Тиймээс та баг, хороо, сууриндаа ийм загвараар гудамжны номын сан бүхий шар хайрцаг гэсэн брэндтэй болоорой. Хэн эхэлсэн нь биш хэн үргэлжлүүлсэн нь чухал шүү” гэсэн юм. Анхны гудамжны номын санд Монголын Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн байгууллагаас улирал тутам гаргадаг хүний эрхийн төлөв байдлын WIRE сэтгүүл болон бусад хүний эрхийн номнуудаа бэлэглэжээ. Мөн яруу найрагч Р.Эмүжингийн хүүхдэд зориулсан “Үзэсгэлэнт оюун ухаан” үлгэрийн ном, “Гэрэг” сэтгүүл, сонирхолтой, шинэлэг мэдээ мэдээлэлтэй “Нийслэл guide” сэтгүүл гэсэн олон ном байв. Биднийг номуудыг сонирхох зуур хэд хэдэн хүн ирж гудамжны номын санг сонирхож ам сайтай байлаа. Нэгэн эмэгтэй “Ёстой гоё юм байна. Хүүхдээ саатуулангаа ном уншихад тохиромжтой юм” гэсэн бол 10 орчим насны хүү нь “Хотын хаа сайгүй байвал гоё доо. Хөргөгчөөр хийсэн юм байна” гэж гайхсан шинжтэй хэллээ. Хүүхдээ салхилуулж яваа залуухан хос уг номын сангаас нэг сэтгүүл аваад цааш явж сандал дээр сууж уншицгаав. Ойролцоох сандлаас гадна энэ модны сүүдэрт суунгаа ном уншиж болохгүй гэж үү. Гудамжны номын сангаар дамжуулж иргэд төрөл бүрийн номыг хандивлаж болохоос гадна хэрэгтэй номоо солилцож унших, хотын соёлд суралцах ач холбогдолтой. Тиймээс номыг номын сангийнх нь дэргэд уншаад буцааж хийх эсвэл түр зээлж, өөр номоор сольж авах зэргээр ашиглах, арилжааны зорилгоор авахгүй байх, хайрцаг эвдэрч гэмтсэн бол засч сэлбэж байх гэсэн дүрмүүдийг баримталж байхыг санууллаа. Цаашид Улаанбаатарын аль ч дүүрэг, хороонд амьдардаг хүн санаачилгаараа “УБ-Гудамжны номын сан”-г байгуулах боломжтой. Өчигдөрхөн Архангай аймгийн Цэнхэр суманд аль хэдийнэ ийм номын сан хоёрыг байгуулсан сайхан мэдээг санаачлагч Т.Тара дуулгалаа. Анхны номын санг эвдэрхий хөргөгчөөр хийсэн бол дараагийнхийг нь хэрэглэдэггүй шүүгээ, хайрцаг болон юугаар ч хийж гудамжинд гэлтгүй өөрийн байрны гадаа ч байршуулах боломжтой. Хөршүүдээрээ нэгдээд байрныхаа гадаа ийм номын сантай болчихвол хоорондоо номоо солилцож уншингаа хөршийн холбоогоо сайжруулж болох юм. Цаг үе өөрчлөгдөж хөгжил дэвшлээс хоцроогүй ч үзэл, бодол, хандлага, үйл хэргээрээ бид өөрчлөгдөх цаг болжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.12  ЛХАГВА  №119  (6086)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06