“The HU” хамтлагийн  талаарх онцлох баримтууд

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.Энх-Амгалантуул Дэлхий дахинаа  монголынхоо өв соёлыг гайхуулаад байгаа  “The HU” хамтлагийг гавьяат жүжигчин, дуучин, продюссер Б.Дашдондог 2018 онд үүсгэн байгуулжээ. Уг хамтлаг нь Ц.Галбадрах, Г.Нямжанцан, Б.Энхсайхан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байна.  Ингээд тус хамтлагийн талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна. -Монголын уламжлалт хөгжим болон рокийн хүнд метал урсгалаар уран бүтээлээ туурвидаг. -Хамтлагийн нэрний ХҮ гэдэг нь Хүннү, хүмүүн, хүүхэд, хүү гэсэн монгол үгний гарал. Хүннү үеэс гаралтай хүн гэсэн утгатай үг. Англиар бас hu­man буюу хүмүүн гэсэн утгатай. -Тэдний хамгийн анхны цомог болох “The Gereg”-т багтсан "Yuve Yuve Yu", "Wolf Totem" дуу нь 18 сая гаруй үзэгчдийн хандалттай байна. -Сүүлийн хэдэн жилүүдэд тэд Ази, Номхон далайн бүсээр аялан тоглолт хийжээ. -“The Gereg” цомгийн нэрний утга нь Гэрэгийг Чингис хааны үед Монгол улсын эзэнт гүрний анхны дипломат "пасспорт" болгон ашигладаг байснаас санаа аван нэрийджээ. -“The Gereg” нэртэй анхны цомгоо Eleven Seven Records студитай хамтран гаргасан. -“The HU” хамтлаг “Youtube”-ээс гадна “Itunes” зэрэг хөгжмийн цахим сувгийн хандалтыг оруулахад 70-аад саяд хүрсэн байна. -“Wolf totem” дуу нь АНУ-ын ITUNES-д US TOP 100 дууны 30 дугаарт, TOP 40 рок дууны нэгдүгээрт, Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтанд анх удаа багтаж 22 дугаарт эрэмбэлэгджээ. -Үндэсний хөгжим дээр суурилсан учраас “Хүннү Рок” урсгал юм. -Цомгийн нээлтээ АНУ-д хийж байжээ. Эх сурвалж:www.polit.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06