Э.Нямдаваа: Хүүхэд бүрийг сайн иргэн болгож чадвал ирээдүй улам сайхан болно

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Монголын Скаутын холбоо үндэсний VI Жембори /цугларалт/-г зохиох гэж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү цугларалтаар скаутууд “Хүүхдийн эрхийн төлөө”  уриалгыг дэвшүүлжээ. Энэ талаар Монголын Скаутын холбооны үндэсний VI Жембори зохион байгуулах ажлын албаны дарга Э.Нямдаваа ярилцлаа.   -Энэ сарын 25-30-нд болох Монголын үндэсний VI Жембори /цугларалт/  ямар уриан дор болох вэ. Ямар зорилго тавьж  байна? -  Монголын Скаутын холбоо 1991 оноос хойш үндсэндээ таван удаа Жембори зохион байгуулсан туршлагатай. Одоо зургаа дахь удаагийн буюу ээлжит Үндэсний Жембориг зохион байгуулах гэж байна. Энэ бол үндэсний томоохон арга хэмжээний нэг. Сүүлийн үед зохиогдсон том арга хэмжээ бол 2017 онд зохион байгуулсан Ази Номхон далайн орнуудын 31 дүгээр Жембориг  Олон улсын Найрамдал цогцолборт амжилттай зохион байгуулсан. Дотоод, гадаадын нийт 10 мянга гаруй төлөөлөл  оролцсон. Мөн олон улсын томоохон төлөөлөгчид ирж оролцож,туслаж  дэмжсэн. Засгийн газраас  ч туслалцаа үзүүлсэн. Одоо ээлжит VI Жембориг зохион байгуулах гэж байгаа нь энэ сарын 25-30-нд болох юм. 11-17 насны хүүхэд залуус, өсвөр үеийнхнийгээ оролцуулах зорилт тавиад бэлтгэлээ хангаж байна. Үүний зэрэгцээ ирэх сарын 2-7-ны хооронд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах манай Скаутын холбооны “Эко зуслан”-д 18-25 насны залууст зориулсан  арга хэмжээ болно. -Жембори  буюу  энэ жилийн цугларалтын  онцлог юу вэ? -Энэ онд НҮБ-аас хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 30 жилийн ой тохиож  байна. Мөн Скаутын холбоо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдийн эрхийн төлөө” гэсэн уриан дор VI Жембориг зохион байгуулж байна. Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг түшиглэн зохион байгуулах  Үндэсний VI Жемборид  21 аймаг  есөн дүүргийн  скаутуудаа урьж байгаа. -Манай улсад хүүхдийн эрх дээд зэрэгэр зөрчигдөж байгаа. Тэгэхээр “Хүүхдийн эрхийн төлөө” чуулган асуудал дэвшүүлэх нь гэж ойлгож болох уу? -Манай улсын хэмжээнд скаутын хөдөлгөөнд идэвхтэй оролдцог 11 мянга гаруй гишүүн бий. Хүүхдийн эрхийн төлөө конвенцийн 30 жилий ойн хүрээнд манай холбоо  НҮБ-тай хамтран хүүхдийни эрх гэж юу вэ, хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар багш, насанд хүрэгчид танин мэдэхүйн мэдээлэл, сургалтууд хийнэ. Скаутын холбоонд хүүхдийн оролцоо бүхий сүлжээ байгууллагууд байдаг. Тэр хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийхээ дуу хоолой болж явдаг. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, бэхжүүлэхийн төлөө томоохон ажлууд хэрэгжүүлдэг. Энэ жил монгол хүүхдийн эрхийг хамгаалах тухай уриалга гаргахаар төлөвлөсөн. Түүнийгээ НҮБ-тай хамтран, олон улсын анхааралд хүргэх зорилго тавьж байна. Мөн НҮБ өөрөө Хүүхдийн эрхийн  30 жилийн ой тохиож буйтай холбогдуулж улс орон болгоны Скаутын холбоотой хамтран олон ажил санаачлан хийж байгаа. Хүүхэд бүрийг сайн иргэн болгож чадвал ирээдүйн дэлхий ертөнц илүү сайхан, илүү амар амгалан болох болно гэж скаутууд үздэг, ийм байр суурийг дэвшүүлдэг. Иймээс энэ удаагийн  Жемборигоос хүүхдийн эрхийн төлөөх уриалгыг гаргана. -Скаутууд энэ жил ер нь ямар ажлууд хийсэн бол? -Хүүхдийн эрхийн чиглэлд Хүүхэд нэг хором аяныг зохион байгуулахад ЦЕГ-тай хамтран ажилласан. Хүүхдүүдэд “Нэг хором” ойлголтыг өгөхөд санаачилга гаргаж олон ажлууд зохиосон. Энэ сард “Зөв тусгал” аяныг мөн зохион явуулж байгаа. Энд бид өөрсдийн хувь нэмрийг оруулна. Аймаг дүүргийн салбар холбоодын хүчийг дайчилж байна. Жембори ямар сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх вэ гэвэл дөрвөн цогцолбор төвөөр үйл ажиллагаа явуулна. Энд “Адал явдалт цогцолбор төв”, “Шинжлэх ухаан танин мэдэхүйн цогцолбор төв”, “Нийгмийн хөгжил цогцолбор төв”, “Скаут цогцолбор төв” байна. “Нийгмийн хөгжил цогцолбор төв” дээр НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч арав гаруй өртөөгөөр үйл ажиллагаа явуулна. -Гадаадаас ирэх төлөөлөгчид мэдүүлгээ ирүүлсэн үү? -Скаутын холбооны гишүүд дэлхийн нүүр царай болсон маш олон зүтгэлтэн  бий. Ази Номхон Далайн орнуудын дэлхийн байгууллагууд байдаг. Тэднээр дамжуулж мэдээллээ явуулсан. Хүүхдүүдээ оролцуулах тоо, мэдүүлгээ эхнээсээ ирүүлж байна. Хонг-Конг, Тайван, Вьетнам, АНУ-аас холбогдож байгаа. -Жембори  зохион байгуулж үр дүнд хүрсэн, шийдсэн  ямар ажлууд байна? -Скаутын холбооноос зохион байгуулдаг зуслан цугларалтууд гэж байдаг. Жембори бол түүний томоохон арга хэмжээний нэг юм. Зуслан цугларалтыг зохион байгуулснаар хүүхдүүд өөрсдөө бие даах чадварт суралцдаг. Багаар ажиллах, бусдад өөрийгөө таниулах арга барилд суралцдаг. Жемборийн бас нэг онцлог нь салааны зарчмаар зохион байгуулагддаг. 10 хүүхэд нэг салаа болж явна. Нэг удирдагч багштай байна. Майханд байрлаж, өөрсдөө хоол ундаа хийж, төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу өөрсдийгөө хөгжүүлж өрсөлддөг, бие биеэсээ суралцаж туршлага солилцдог. Эцэг эхчүүдээс бидэнд ирүүлсэн захидалдаа  хүүхдээ бие дааж сурсаныг, бүрэг ичимхий хүүхдүүд бусадтай харилцаж сурсаныг дурдаж талархал илэрхийлсэн байдаг. Хүүхдүүд нийгмийн хөгжлийг дагаж хэтэрхий технологи руу орох тал байна. Иймээс амьд харилцааг чухалчилж, мэдрүүлэх нь чухал. Энэ нь хүүхдэд олгож байгаа том боломж юм. Иймээс эцэг эхчүүд манай байгууллагын үйл ажиллагаа, энэ зуны сургалт, Үндэсний VI Жембори, зуслан цугларалтыг сонирвол Монголын Скаутын холбооны пэйж хуудас, цахим хуудас руу орж танилцах, холбогдох боломжтой. Эх сурвалж: www.polit.mn
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

4 цаг 55 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

18 цаг 22 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

19 цаг 43 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

19 цаг 44 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22