Д.Туяа: 400 гаруй хүний амь насыг аварсан байна

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Насанцацрал Монголын улаан загалмайн нийгэмлэгээс хүмүүнлэгийн үйлсийг манлайлагчдыг алдаршуулах ёслолыг өнөөдөр /06.11/ зохион байгууллаа.  Энэ үеэр  манлайлагч донор Д.Туяатай ярилцлаа. -Та хэдэн оноос хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулж эхэлсэн бэ? -Би 1984 оноос эхлэн хүмүүнлэгийн үйлсэд нэгдсэн.  25 жилийн турш цусны донор хийж байна.  Энэ хугацаанд хүндэт донор, нийслэлийн хүндэт тэмдэг гээд бүхий л  шагналыг авсан даа. -Анх яагаад цусаа хандивлах болсон юм бэ.  Энэ түүх их сонин байх л даа? -Тухайн үед хүмүүс нэгдэж, Цусны донорын баг байгуулж байсан.  Энэ талаар  сонсоод шууд оръё гэж шийдсэн.  Хүний амь насыг аврахын  төлөө харамгүй сэтгэлээр халуун цусаа бэлэглэнэ гэдэг бол маш том үйлс юм.  Ийм л сэтгэлээр донорын үйл ажиллагаанд тууштай оролцож, бие сэтгэлээ зориулсан. Хүн 55 хүртлээ цусны донор байж болдог.  Одоо миний  нас  хэтэрсэн ч би хүмүүнлэгийн үйлсдээ үнэнч байна. - Та олон жил  цусаа хандивласан байна.  Биед тань ямар нэгэн өөрчлөлт гардаг уу? -Хүмүүс энэ талаар буруу ойлголттой байж мэдэх юм.  Цусаа өгснөөр миний биед ямар нэгэн сөрөг нөлөө гардаггүй. Харин ч цус төлжих нь илүү хурдан болдог.  Зөвлөмжийн дагуу шингэн зүйлээ сайн уухад болно.  Тэгээд ч хүний төлөө гэсэн сэтгэлээр хандаж байгаа болохоор сэтгэл ханамж, дүүрэн байдаг. -Хүн нэг удаа цус өгөхөд гурван хүний амь аварч байдаг гэдэг. Тэгвэл та өдийг хүртэл нийт хэдэн удаа цусаа хандивласан бэ? -Би өнгөрсөн хугацаанд 35 литр цус хандивласан байдаг. Өгөх бүрийдээ 400-600 грамм гэхээр ямар ч байсан 400 гаруй хүний амь насыг аварсан байх аа. -Цусны донор хүн юунд анхаарах ёстой байдаг вэ? -Хүнд цусаа бэлэглэж байгаа учраас өөрийн эрүүл мэндийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тогтмол биеэ үзүүлж, шинжлүүлнэ.  Мөн өөрөө төлөв төвшин, бусдад үлгэр дууриалал болохуйц байх ёстой хэмээн боддог.  Хүний амь нас, хүмүүсийн элэг бүтэн амьдралын төлөөх үйлсэд хүчин зүтгэнэ гэдэг бол маш нэр хүндтэй, асар чухал зүйл. Залуучууддаа хандаж хэлэхэд энэхүү донорын хүндэт үйлсийг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж, цус яаралтай хэрэгцээтэй байгаа хэн нэгний амь насыг аврах үйлс хүчин зүтгээрэй. Эх сурвалж:www.polit.mn              
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06