ЖДҮХС-гийнхан болзол хангасан 1200 төслийг дахин шалгаруулалтад оруулна

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Тавдугаар сарын 27-ноос энэ сарын 10-ны хооронд ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох  төсөл  хүлээн авах ажлыг  амжилттай зохион байгуулж, цахим системээр  төсөл хүлээн авах сүүлчийн өдөр өчигдөр буюу энэ сарын 10-наар  тасалбар болсон. Төсөл хүлээн авах ажлыг 21 аймаг, нийслэлийн гурван цэгт хүлээн авлаа. Нийт 2252 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлсэн байна. Хүссэн зээлийн хэмжээ 487 тэрбум төгрөгт хүрсэн. Бүх төсөл өөрийн кодоор бүртгэгдэж цахим системд орсон. Орон нутагт 1631, Улаанбаатар хотод 1411 иргэн,  аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ. Энэ удаагийн төсөл хүлээн авах ажилд орон нутгийн иргэд идэвхтэй оролцсон” хэмээн онцолж байв. Орон нутгаас ирүүлсэн зээлийн хэмжээ 106 тэрбум, нийслэлд 381 тэрбум төгрөгийн хүсэлт ирсэн байна. Сонгон шалгаруулалт журмын дагуу явагдана. Энэ жил ЖДҮХС-гаас 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгоно. Харин ирсэн төслийн зээлийн хүсэлт үүнээс 10 дахин их дүнтэй байна. Өөрөөр хэлбэл, ЖДҮ хөгжүүлэх эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол их байгааг илтгэж  байна хэмээн сайд мэдэгдэж байна. Цаашид  хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байгааг хэллээ. Банкаар дамжуулж зээл авах болзол хангасан 11 иргэн, 186 аж ахуйн нэгжийн 144 тэрбум төгрөгийн хүсэлтэй төслүүд ирсэн аж. Нийт болзол хангасан 1200 төсөлд дараагийн шатны шалгаруулалтыг оноо өгөх байдлаар шалгаруулан цахимд мэдээлэх юм байна. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06