Анхны чингэлэгт тээвэрлэлтийн автомашиныг  танилцуулав

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.Энх-Амгалантуул Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд тээвэрлэлт хийх анхны нүүрс тээвэрлэгч чингэлэгт машиныг  ЗТХ-ийн яам өнөөдөр /06.11/ танилцууллаа. Тус автомашиныг төр, хувийн хэвшлийнхэн хамтран оруулж ирсэн байна. Тус автомашин нь  36.5 метр урттай, чингэлэг  нь 32.5 тоннын багтаамжтай юм. Чиргүүлтэй чингэлгээр нэг удаа 130 тонны ачааг тээвэрлэнэ  гэж тооцоолжээ. Даацын хувьд улсын стандарттай нийцсэн гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлж байв.   Тухайн автомашинаар тээвэрлэлт хийхдээ хар өнгийн тусгай дугаараар оролцох юм байна. Түүнчлэн нүүрсний чингэлэгт тээврийг “C” зөвшөөрөл авахгүйгээр цахим бүртгэлээр явуулах талаар БНХАУ-ын талтай ярилцжээ.  Ингэснээр тусгай замын зориулалт гаргаж, хоёр эгнээ замыг цахим бүртгэлд оруулан чингэлэгт тээвэрлэлтээр хийгдэж байгаа нүүрсийг эхний цэгээс эцсийн цэг хүртэл хянах боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд онцолсон. Чингэлэгт нүүрс тээвэрлэлт хийснээр Тавантолгойн уурхайгаас ачсан нүүрсийг Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах явцад 70-80 тонн тутамд 80-85 килограмм нүүрс хорогддог сөрөг нөлөөлөл буурч, нүүрсний жингийн болон чанарын алдагдал багасч, хил нэвтрэх хурд нэмэгдэх зэрэг олон давуу талтай юм. Монголд 1000 гаруй чингэлэгт машин орж ирэхээс одоогийн байдлаар 30 гаруй нь орж иржээ. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06