Олон сая долларын үнэ бүхий очир эрдэнэ хулгайлсан "Алроса” компанийн ажилтан эмэгтэйг саатуулжээ

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Олон сая долларын үнэ бүхий очир эрдэнэ (алмаз) болон алмас эрдэнэ (бриллиант) хулгайлсан хэргээр “Алроса” компанийн ажилтан эмэгтэй болон түүний хоёр хамсаатныг ОХУ-ын Мөрдөх хороо болон Холбооны аюулгүй байдлын алба саатуулжээ. Энэ тухай Мөрдөх хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко өчигдөр  /2019.06.10/-нд мэдээлжээ. "Мөрдөгчдийн үзэж байгаагаар гэмт хэрэг үйлдсэн бүлэг “Алроса” компаниас хулгайлах ажлыг байнга үйлдэж, дараа нь өндөр чанарын очир эрдэнийн түүхий эдийг хууль бусаар борлуулдаг байсан” хэмээн тэрээр тодруулав. Бүлэглэлд гурван хүн оролцож, тус тусдаа үүрэг хүлээдэг байсан, тухайлбал, “Алроса” компанийн ажилтан Елена Канунникова үнэт чулуу хулгайлах ажлыг, Владимир Табидзе зуучлагч, харин Владимир Гординский хулгайлсан зүйлийг борлуулах ажлыг хариуцдаг байжээ. 22 сая гаруй рублийн өртөг бүхий үнэт чулууг дахин шинээр хулгайлах гэсэн үйлдэл дээр нь тэднийг зургадугаар сарын 6-нд баривчлан саатуулсныг Петренко өгүүлэв. Саатуулагдсан хүмүүсийн гэрээс бүхэл бүтэн агуулах дүүрэн үнэт чулуу илрүүлжээ. "Хоёр мянга гаруй каратын жин бүхий боловсруулаагүй байгалийн 500 очир эрдэнэс, гурван сая гаруй долларын үнэ бүхий 11 алмас эрдэнийг хурааж авсан” хэмээн Мөрдөх хорооны төлөөлөгч тайлбарлав. Тэндээс мөн бэлнээр хоёр сая гаруй доллар, 500 мянган евро болон дэлхийд нэртэй брендийн өндөр үнэтэй бүтээгдэхүүн, түүний дотор алмас эрдэнээр чимэглэсэн 30 гаруй цаг олджээ. Сэжигтнүүдийг баривчилж хорьсон байна. “Хулгай”, “Байгалийн үнэт чулууг хууль бусаар борлуулах” гэсэн зүйл ангиар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. "Алроса" бол дэлхийн 26 хувь, оросын 95 хувийг олборлодог ОХУ-ын томоохон очир эрдэнэ үйлдвэрлэгч юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06