Forbes зөвлөж байна: Хүүхдээ баян хүн болгох дөрвөн бүтээлч арга

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Санхүүгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Лиз Фрэйзиэр Forbes цахим хуудаст санхүүгийн мэдлэг боловсролыг хүүхдэд багаас нь ойлгуулж, төлөвшүүлснээр хөрөнгөө зөв удирдах ухаанд сургах бүтээлч санааг эцэг эхчүүдэд зөвлөжээ. Хөгжилтэй, ойлгомжтой байдлаар тайлбарлаж чадвал хүүхэд санхүүгийн ухааныг шинжлэх ухааны хичээл, тэр ч бүү хэл түүхийн хичээлээсээ дутахааргүйгээр сонирхон анхаарах болно гэдгийг Лиз эцэг эхчүүдэд дамжуулж байна.  

Зохиолын баатар яагаад ийм шийдвэр гаргасан бэ?

  Хүүхэддээ ном уншиж өгч байхдаа зохиолын баатар яагаад тэр зүйлийг худалдан авах хэрэгтэй болсон талаар, эсвэл тэр сурагч яагаад тийм шийдвэр гаргах шалтгаан үүссэн бэ гэдгийг хамтдаа ярилцаж болно. Энэ бол санхүүгийн энгийн хичээл юм. Триш Уилсоны “ A Penny for Piggy” ном хүүхдэд мөнгөө хэрхэн хадгалах, бас яаж зөв зарцуулах талаар маш ойлгомжтой хөөрхөн бичсэн байдаг аж. Энэ номыг та нэг уншаад үзээрэй. Хүүхдэд уншиж өгөхөд мөнгөний талаар багачуудын сэтгэлгээнд илүү ойр байдлаар бичсэнийг нь ойлгох болно. Учир нь зохиолын дүрээр дамжуулан интертайнмент байдлаар илүү хөгжилтэй аргаар мөнгийг хэрхэн захиран зарцуулах талаар тайлбарлажээ.  

Зөвхөн өөртөө хэрэгтэй гэсэн зүйлд л мөнгөө үр

  Хүүхдүүдтэйгээ хамт мөнгө яаж олдог, бас яаж хадгалж болох талаар найз нөхөд шиг нь яриа хөөрөө үүсгэх гээд оролдоод үзээрэй. Ингэхэд хүүхэд болгон алганы хээ нь давтагдашгүй байдагтай л ижлээр мөнгөний тал дээр огт өөр өөр санаа оноо гаргахыг та ажиглаж болно. Ингэж ярилцсаныхаа дараа мөнгө хэмнэх, бас зарцуулах ямар боломжит өгөөжтэй гарцууд байдгийг тэдэнд тайлбарлаж өгөөрэй. Хүн болгон заавал бусдын авсан юмыг авах албагүй. Учир нь бид бүгдээрээ зөвхөн өөрсдийн гэсэн үнэт зүйл, өөрсдийн гэсэн хүсэл сонирхолтой учраас түүндээ тохирсон зүйлийг л авах нь чухал шүү дээ. Яг энэ санааг хүүхэддээ ойлгуулж чадвал тэр санхүүгийн тал дээр зөвхөн өөртөө хэрэгтэй гэсэн шийдвэрийг эрүүл ухаанаар гаргаж чаддаг болно. Хамгийн гол нь бусдыг аялдан дагах биш харин өөрийнхөө хүсэл зорилгод нийцсэн шийдвэрийг тэр гаргаж сурна гэсэн үг юм.  

Илүү хөгжилтэй арга сонго

  Зарим хүүхэд заавал цаасан дээр элдэв юм сараачих дургүй байдаг. Ялангуяа, мөнгөө хэмнэх аргыг дэвтэр дээрээ хөтлөхөөс залхаж ч мэдэх юм. Тиймээс түүний дуртай урлагийн аргаар энэ хичээлийг ойлгуулж болно. Тэдэнд хамгийн тухтай, бас хөгжилтэй мэдрэмж төрүүлэх аргаар санхүүгийн хэмнэлт, зарцуулалтын талаар бичиж болно шүү дээ. Магадгүй тодруулагч, харандаа, өнгийн шохой гээд олон сонголт бидэнд байна.  

Дэлгүүр орохоосоо өмнө юу авахаа шийд

  Та өдөр бүр хүүхэддээ 1000 төгрөг өгөөд дэлгүүр орохоосоо өмнө юу авахаа төлөвлөхөд нь сургаарай. Тэд дэлгүүр орохоосоо өмнө шийдвэрээ гаргасан байх нь таны хичээлийн зорилго. Тэр гаргасан шийдвэрээ лангуун дээрх олон барааг хараад өөрчилдөггүй, харин авна гэж төлөвлөсөн тэр зүйлээ авч сурах нь санхүүгийн сахилга баттай болох хамгийн чухал арга юм шүү. Өдөр бүр энэ аргыг хэрэглэж заншвал хүүхэд тань нэг л өдөр хамгийн баян хүн болох нь дамжиггүй. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06