Энэтхэгт хүүхэд хүчиндсэн гурван этгээдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА

“Хүүхэд хүчирхийлсэн хэн боловч цаазаар авах ял хүртэх ёстой”

  Энэтхэгийн хуулийн байгууллага найман настай мусульман охиныг хүчиндэж, аминд нь хүрсэн гурван этгээдийг бүх насаар нь хорих ялаар шийтгэснийг ВВС дамжууллаа. Түүнчлэн энэхүү хэрэгтэй холбоотой нотлох баримтыг устгасан цагдаагийн гурван албан хаагчийг таван жил хорих ялаар шийтгэсэн байна. Энэхүү хэргийн хохирогч охины цогцсыг өнгөрсөн оны нэгдүгээр сард Катау хотын ойролцоох ойгоос олжээ.  Хэргийг үйлдсэн этгээдүүдэд хорссон олон нийтийн жагсаал эсэргүүцэл өнгөрсөн хугацаанд өргөн хэмжээнд үргэлжилсэн юм. Өмнө нь Засгийн газарт алба эрхэлж байсан хүн, цагдаагийн дөрвөн ажилтан зэрэг найман хүн энэ хэрэгт холбогдоод байгаа юм. Энэ хэргээс үүдэн олон нийтийн зүгээс төрийн дээд төвшний хүмүүст хандан 12-оос доош насны хүүхэд хүчирхийлсэн хэн боловч цаазаар авахуулах ял хүртэх ёстой хэмээн хуулийн өөрчлөлтийг шаардаж байна. Гэсэн ч шүүхээс ялын дээд хэмжээг сонгох эсэх дээр тодорхой шийд өгөөгүй хэвээр байна.  

Юу болсон бэ?

  Найман настай охин өнгөрсөн жилийн шинэ жилийн үдэш ор сураггүй алга болсноос хойш гурван долоо хоногийн дараа үзэхийн аргагүй болсон байдалтайгаар цогцос нь ойгоос олджээ. Энэтхэгт хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэг 15 минут тутамд гардаг гэсэн судалгааг Засгийн газрын гэмтт хэргийн тоо баримтад дурдсан байв. Өөрөөр хэлбэл, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл тогтвортойгоор өсч буй хэрэг юм. ВВС-ийн сурвалжлагч Гийта Пандий Дейли хотоос хийсэн сурвалжлагадаа “Энэтхэг орон хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэгчдийн орогнох хамгийн том ертөнц нь болоод байна. Хэчнээн хүүхэд энэ гэмт хэргийн золиос болж байгаа албан ёсны тоо дарагдсан хэвээр байгаа” гэжээ.  

Энэ хэргийг хэн үйлдэв?

  Сэжиглэгдэж буй найман хүнээс нэг нь энэ хэрэгт гар дүрээгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэгвэл тэднээс зургаа нь ямартаа ч буруутай гэдэг нь тогтоогджээ. Мөрдөн байцаагчдын хэлж буйгаар Засгийн газрын алба эрхэлдэг байсан 60 настай Санжи Рэм энэхүү хэргийг сэдсэн бөгөөд цагдаагийн алба хаагчид болох Суриндер Верма, Ананд Дутта, Тилак Раж, Дийпак Хажура нарыг татан оролцуулжээ. Рэмийн зээ хүү Вишал болон түүний найз Парвеш Кумар нар энэхүү хэрэгт мөн холбогдоод байгаа юм. Вишал нь охинд гар хүрээгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Рэм, Хажура, Кумар нарт насаар нь хорих ял оноосон байна. Үлдсэн гуравт нь таван жил торны цаана суух ял эдлүүлэх аж. Эх сурвалж: www.polit.mn Ялын тогтоол гарсны дараа хохирогч охины гэр бүлийг төлөөлж хуульч нь ВВС-д өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийн зарчимд нийцсэн шийдвэр боллоо. Энэтхэг улс энэ гэмт хэрэгтэй шашин шүтлэг, улс төрийн нөлөө, байр суурийг үл харгалзан улс даяараа тэмцэж байна” хэмээн ярьжээ.
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06