Юанийн ханш хурдтай унав

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ Мексикийн эсрэг авах үнийн хориг арга хэмжээгээ түр зогсоохоо мэдэгдсэний дараа Америк болоод Азийн хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш өсч эхэлснийг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ мэдээлэл нь дэлхийн зах зээлд өөдрөг хүлээлтийг бий болгоод зогсохгүй АНУ дахь ажилгүйдлийг бууруулах найдварын эхлэл болжээ. Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах төлөв байгаа юм. Энэ мэдээллийн дараа Мексикийн үндэсний валют песогийн ханш хоёр хувиар өсч, ам.долларын эсрэг чангарч 19.22 песо болжээ. Энэ зуур Хятадын үндэсний валют юанийн ханш он гарснаас хойш хамгийн доод хэмжээндээ хүрсэн байна. Учир нь Хятадын импорт буурсан, бас АНУ-ын худалдааны дайн үргэлжилсээр байгаа нь ийнхүү нөлөөлжээ. Үйлдвэрлэлийн өсөлтийг харуулдаг S&P500  индекс АНУ-д 0.8 хувиар өссөн байна. Ийнхүү өөдрөг хүлээлт бий болсон ч хөрөнгө оруулагчдын дунд Хятад болон АНУ-ын худалдааны сөргөлдөөн бусад улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол гэсэн айдас хэвээр үргэлжилж байна. Ялангуяа, үүнээс болж 2008 оны эдийн засгийн хямрал дахин давтагдах вий гэсэн айдас их байгаа юм. Ямартаа ч Токиод хувьцааны Nikkei индекс 1.1 хувиар өсөх зуур Ази Номхон далайн хөрөнгийн зах зээлийн идэвхийг харуулдаг MSCI индекс 0.7 хувиар өсчээ. Тэгвэл иенийн ам.доллартай харьцах ханш 0.15 хувиар өсч 108.38 иеньд хүрчээ. “Мексик дэх сэргэлт болоод АНУ-ын бодлогын хүүгийн бууралт  нь хувьцааны ханш өсөх шалтгаан болж байна. Гэсэн ч бидний хамгийн их хүлээж буй зүйл бол АНУ, Хятадын хоорондын худалдааны яриа хэлэлцээ. Үүнээс гарах үр дүн нь дэлхий нийтийн зах зээлийн өсөлтийг бүрдүүлэх юм” хэмээн “Sumitomo Mitsui DS Asset Management” дэх ахлах шинжээч Масахиро Ичикава хэлжээ. Холбооны нөөцийн сангийн захирлуудын хурал энэ сарын 18, 19-нд болох бөгөөд бодлогын хүүг хэрхэх шийдвэрээ эцэслэх юм. Энэ зуур алтны үнэ 0.8 хувиар унаж, нэг унци нь 1348.1 ам.долларт хүрсэн байна. Юанийн ам.доллартай харьцах ханш 0.35 хувиар унаж 6.93 ам.дллар болж өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш хамгийн бага түвшинд хүрээд байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.11  МЯГМАР  №118  (6085)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06