Хятадын зэсийн импорт буурч 361 мянган тоннд хүрчээ

2019-06-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Өнгөрсөн сард Хятадын боловсруулаагүй зэсийн импорт өмнөх сарынхаа 10.9 хувиар багасч 361 мянган тоннд хүрснийг гаалийн газраас нь мэдээлснийг “Ройтерс”  агентлаг дамжууллаа. Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч бас хамгийн том үйлдвэрлэгч гэгддэг энэ улсын дээрх мэдээ нь улаан металлын үнийн өсөлтийн талаар шинэ таамаг дэвшүүлэхэд хүргэж байна. Харин хагас боловсруулсан зэсийн импорт өнгөрсөн дөрөвдүгээр сард 23.2 хувиар буурч 405 мянган тоннд хүрчээ. Өнгөрсөн оны тавдугаар сард энэ үзүүлэлт 470 мянган тонноор хэмжигдэж байсан юм. Оны эхний таван сарын байдлаар Бээжингийн зэсийн импорт 1.95 сая тоннд хүрсэн нь жилийн өмнөх мөн үеийнхээсээ 9.4 хувиар буурсан дүн боллоо хэмээн тус улсын Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. “Боловсруулаагүй зэсийн импорт харьцангуй бага байгаа нь дотоодын санхүүгийн байдал суларсантай холбоотой” гэж түүхий эдийн зах зээлийн судалгааны CRU агентлагийн зэсийн салбар хариуцсан шинжээч Дэвид Хи “Ройтерс”-т ярьжээ. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн Хятадад зэсийн импортыг хязгаарлаж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэлийн салбарын эх үүсвэрийн хомсдол бий болоод байсан юм. Зэс нь барилга болон аж үйлдвэрийн салбарын хамгийн чухал түүхий эд бөгөөд эдийн засгийн гол түлхүүр болсон эрэлтийг тодорхойлж байдаг билээ. Тэгвэл өнгөрсөн сарын Хятадын үйлдвэрлэлийн салбарын идэвх нь шинжээчдийн хүлээж байсан таамаглалаас харьцангуй сул байсан юм. Улмаар эрэлт бага байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч зэсийн баяжмалын импорт өнгөрсөн сард 1.84 сая тоннд хүрсэн гэдгийг гаалийн газар тайландаа дурдсан байна. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сарынхаас 10.8 хувиар өсч, 1.66 сая тоннд хүрчээ. Өнгөрсөн  оны тавдугаар сард энэ түүхий эдийн импорт 1.57 сая тоннд хүрч байлаа. Баяжмалын импорт 16.6 хувиар өсч, Хятад дахь хайлуулах үйлдвэрлэлийн салбар өргөжиж буйг бас харууллаа. Энэ зуур урд хөршийн хөнгөн цагааны экспорт 7.6 хувиар өссөнийг гаалийн тайлан харуулж байна. Хятад улс дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч бөгөөд энэхүү түүхий эдийг автомашин болон лааз зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулдаг байна. Өнгөрсөн сард боловсруулаагүй хөнгөн цагааны экспорт нь 536 мянган тоннд хүрчээ.  

Бээжин нүүрсний үнийг хямдруулахыг хүсэв

  Хятад улс эрчим хүч үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор нүүрсний үнийг хямдруулах санал боловсруулаад байна. Ингэснээр эрчим хүчний үйлдвэрлэгчид хэрэглэгчдэдээ илүү хямдаар бүтээгдэхүүнээ нийлүүлнэ хэмээн тэд таамаглаж байгаа юм. Ингэхдээ Хятадын дотоодын зах зээлд нэг тонн нүүрсийг 600 юань буюу 87 ам.доллараар худалдах юм байна. Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нүүрсний үнэ хямдруулах төлөвлөгөөг боловсруулж буйгаа мэдэгдсэн байна. Энэ хөтөлбөр хэрэгжвэл эрчим хүчний үнэ 10 хувь хямдрах боломжтой аж. Одоогоор тус хорооноос ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа аж. Хятад улс бол нүүрсний хамгийн том хэрэглэгч нь билээ. Дотоодын зах зээлд хэрэглэгчид нэг тонн нүүрсний үнийг 500-570 юаньд тогтоох нь эрэлт болон үнийн хямдралд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.11  МЯГМАР  №118  (6085)
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06