С.Бямбацогт: "Эрдэнэс Тавантолгой" компанийн сүүлийн гурван жилийн тайланд аудит хийлгэнэ

2025-11-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН
 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой компанийн 581 гэрээг олон нийтэд ил болгох, сүүлийн гурван жилийн тайланд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар аудит хийлгэх шийдвэр гаргасан байна. Мөн  ЭМДС-ийн шалгалтаар гарсан дүгнэлтийг танилцуулав.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой компанийн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг олон нийтэд ил болгох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн 586 гэрээ байна. Үлдсэн таван гэрээ нь олон улсын томоохон компаниудтай хийсэн, нөгөө талаас зөвшөөрөл авч байж, ил болгох ёстой гэрээнүүд юм.

Засгийн газрын хурлаар сарын өмнө тус компанийн оффтейк 40 гэрээг ил болгох шийдвэр гарч байсан. Эдгээр гэрээг ЭТТ-н вэбсайтад байршуулах ажлыг хийнэ.

Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Тавантолгой компанийг нээлттэй хувьцаат компани болгох шийдвэр гаргасан. Үүний эхний алхам болгож Эрдэнэс Тавантолгой компанийн сүүлийн гурван жилийн тайланд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компаниар аудит хийлгэнэ. Тухайн компанийг нээлттэй сонгон шалгаруулалт сонгоно. Энэ ташрамд, өнгөрсөн 15 жилийн хугацаанд Эрдэнэс Тавантолгой компани 176 сая тонн нүүрс олборлож, 166 сая тонн нүүрс борлуулсан байна. Үүний үр дүнд 37 их наядын орлого олж, улсын төсөвт 10.8  их наяд төгрөгийн татвар хураамж төлсөн. Мөн компанийн хувьцаа эзэмшигчдээс 2.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдээ олгосон байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

3 цаг 12 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Өчигдөр 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Өчигдөр 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Өчигдөр 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Өчигдөр 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

Уржигдар 19 цаг 31 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

Уржигдар 19 цаг 29 мин
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

Уржигдар 19 цаг 28 мин
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

Уржигдар 19 цаг 27 мин