Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2025-11-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.Батсайхан

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдаж мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд, Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн Хуулийн Цэцийн 08 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх нь хууль дээдлэх ёсонд нийцнэ. Ардчилсан нам парламентын ардчилал, Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын талд ямагт бат зогсох болно” гэжээ.  Бүлгийн ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг хэлэлцсэн бөгөөд АН-ын бүлгийн олонхын саналаар гишүүнээс эгүүлэн татах санал оруулах талаар ярьжээ. Мөн өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Нэгэнт Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн учраас албан тушаалаас нь чөлөөлөхөөс гадна УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан гэж үзээд УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх нь зүйтэй гэж сөрөг хүчин үзэж байгаа бололтой.  АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “АН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуулийг сахин хамгаалж, Цэцээс гаргасан шийдвэрийг биелүүлж, хүлээж авах ёстой гэж үзэж байна. Маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Булгантуяатай холбоотой асуудал ямар томьёоллоор орж ирэхээс шалтгаалан АН бүлэг дахин энэ асуудлыг хэлэлцэнэ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ. Жишээ нь, энэ дотор ямар асуудлууд багтсаныг мэдэхгүй байна. Үүнээс өмнө АН-ын бүлэг зарчмын байр сууриа нэгтгэлээ. Энэ нь Үндсэн хуулиа дээдлэн ажиллана. Хоёрт, 2025.10.22-ны өдрийн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч, биелүүлэх нь зүйтэй шийдвэрлэлээ” гэсэн тайлбар өгөв. 

Б.Баярбаатар: Цэцийн дүгнэлт нь зүгээр л хууль зүйн санал юм

Мөн өчигдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбогдох асуудлаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Баярбаатар байр сууриа илэрхийлэв.  Тэрээр “Ёс зүйн дэд хорооны зарим гишүүн орон нутагт томилолттой, зарим нь өвчний чөлөөтэй учраас хурлыг хойшлуулсан. Ирцээ дахиж бүртгээд, хуралдахаар төлөвлөж байна. Х.Булгантуяа даргад хариуцлага тооцох тухайд бүлэг нэг удаа хуралдаад, УИХ-ын дэд даргаас огцруулах асуудлыг тавьсан ч нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй. Өнгөрсөн хугацаанд эрх зүйч, хуульчид ҮХЦ-ийн дүгнэлтэд анализ хийсэн. ҮХЦ-ийн дүгнэлт гэдэг нь хууль зүйн санал юм. Гэтэл агуулгаараа "УИХ хэлэлцэхгүй" гэж тавьсан. Гэхдээ УИХ-ын тухай хуулиар хэлэлцэхээс өөр аргагүй. Тиймээс өнөөдөр  зарим байнгын хороод энэ асуудлыг хэлэлцэнэ.  Цаашдаа энэ саналын томьёолол Цэцийн хэлэлцэх асуудал мөн үү, УИХ-ын чуулганы ирцийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх зүйл мөн үү гэдгийг ярих ёстой. УИХ-ын дотоод үйл ажиллагаанд ҮХЦ хяналт тавих эрхтэй юу гэдэг асуудал нухацтай яригдаж байгаа. Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд дүгнэлт гаргасан ч Их Хурлын бүрэн эрх рүү халдсан” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭ САРЫН 5. ЛХАГВА ГАРАГ. № 209 (7706)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
DR. ADITYA
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Солиор!!! Заналтшатарыг огцруулъя.
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 2 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 6 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 46 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 49 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 11 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15