Хотын дарга 12 агентлагийн зардалд нэг тэрбум төгрөг зарцуулжээ

2019-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР “Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан ажлаа аваад 100 хонохдоо шинээр байгуулсан хоёр агентлаг, 68 орон тоо, зургаан орлогч, нэрийг нь сольсон 12 агентлагийн зардалд нийт нэг тэрбум төгрөгийн зардлыг батлуулснаас хойш өөр дорвитой ажил хийгээгүй байна. Нийслэлийн ажил 100 задгай байна” гэж  НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ ингэж онцлов. Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү "Хүнд суртал улам нэмэгдэж, төрийн үйлчилгээ доголдож байна. С.Амарсайхан Засаг дарга болсныхоо дараа хамгийн эхэнд өрөөгөө засах ажлыг эхэлсэн. Ер нь дарга нар ажлаа авангуутаа өөрсдийн албан конторыг тансаг болгодог. Үүний дараа Засгийн газрын 100 дугаар тогтоолыг батлуулж, дэргэдээ гурван зөвлөхтэй болсон. Дөрвөн орлогч байсныг зургаа болгож, 12 агентлагийн нэрийг өөрчилж, нэмж агентлаг байгуулсан. Жирийн хотын захиргааны ажилтан дээрээ 12 даргатай болсон. Түүнчлэн ямар орлогч аль ажлыг хариуцах вэ гэдэг нь тодорхойгүй байдлаас болж тендер зарлах, төсвийн задаргаа хийх явц хийгдээгүй учир сүүлийн нэг сарын хугацаанд нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлууд зогссон гэдгийг тэд хэлж байна. Мөн агентлагуудын нэр, тамга, албан бичиг солигдсоноос болоод тамгагүй нэрээр төрийн ажил нэр сар гацсан гэв. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06