Казахстаны шинэ Ерөнхийлөгчөөр Касым-Жомарт Токаев сонгогдлоо

2019-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Касым-Жомарт Токаев  © Алексей Никольский/ТАСС
Д.АРИУН Казахстанд өчигдөр /2019.06.09/ болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд  өдгөө төрийн тэргүүний албыг хашиж байгаа Касым-Жомарт Токаев олонхийн санал авсан байна. Сонгуулийн төв байгууллага албан ёсны дүнг зарлаагүй байгаа ч судалгааны байгууллагууд санал хураалтын дараа сонгогчдоос авсан санал асуулгынхаа дүнг олон нийтэд танилцуулжээ. Шинжлэх ухааны судалгааны "Молодежь" төвийн тэргүүн ням гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр Касым-Жомарт Токаевын төлөө сонгогчдын 69,94 хувь нь саналаа өгсөн гэдэг санал асуулгын дүн гарч байгааг мэдээлсэн байна. Тус төвийн хийсэн санал асуулгад 300 хэсгийн хорооны 12 мянган сонгогч хамрагджээ. Энэ төвийн санал асуулгын дүн олон нийтийн санаа бодлыг судлах өөр нэг байгууллага болох "Общественное мнение" батлаж, Касым-Жомарт Токаев 70,13 хувийн санал авах судалгааны дүн гарч байгааг зарлажээ. Казахстаны эрх баригч Нур-Отан намаас нэр дэвшсэн Касым-Жомарт Токаев нь тус улсын төрийн тэргүүний суудалд 28 жил суусан Нурсультан Назарбаев халаагаа өгсөний дараа болж байгаа сонгуульд өрсөлдсөн долоон нэр дэвшигчийн нэг нь юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06