Хонконгд сая гаруй хүн эсэргүүцлийн жагсаалд нэгджээ

2019-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
© REUTERS / Tyrone Siu
Д.АРИУН БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгд амралтын өдөр болсон эсэргүүцлийн жагсаалд сая гаруй хүн оролцсон талаар зохион байгуулагчдын хэлснээс иш татан South China Morning Post мэдээлжээ. Гэмт хэрэгт холбогдсон сэжигтнийг шилжүүлэх өгөх тухай заалт бүхий өөрчлөлтийг хуульд хийх гэж байгааг эсэргүүцэн Хонконгийн олноороо цуглан эсэргүүцлээ илэрхийлжээ. Цуглааныг зохион байгуулагчид сая гаруй хүн нэгдсэн хэмээн мэдээлсэн бол цагдаагийнхан 240 гаруй мянган хүн оролцсон гэснийг сонины мэдээнд мөн дурджээ. Цагдаагийнхан долоон хүнийг саатуулж,  нулимс асгаруулах хий хэрэглэсэн  тохиолдол гарсан боловч  жагсаалын үеэр олныг хамарсан том зөрчил гараагүй байна. Хэрвээ парламент зургадугаар сарын 12-нд хуулийн нэмэлт өөрчлөлтийг  батламжилбал эсэргүүцлийн жагсаал дахин хийх болно гэдгээ жагсагчид мэдэгджээ. Эсэргүүцэгчид хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлт нь Хонконгийн бие даасан байдлын тухайд асар хохиролтой гэж үзэж байгаа юм. Хонконг арал нь эх газрын Хятадтай сэжигтнийг шилжүүлэх гэрээгүй явж ирсэн. Хэрвээ одоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал, “Бээжингийн төв засаг захиргаанд таалагдахгүй үйл ажиллагаа явуулдаг” хүний эрхийн төлөө тэмцэгчид, иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүдийг дуртай үедээ шилжүүлэн авах нөхцөл бүрдэж байгаа тул Хонконгийн иргэд ийнхүү эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа аж. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06