Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг болно

2019-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” зургадугаар сарын 13-нд 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй  бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг  зохион байгуулахаар төлөвлөж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нээлттэй хаалганы өдөрлөгийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн соёл, урлагийн байгууллагын захирал, удирдлагуудтай  өнгөрсөн баасан гариг буюу зургадугаар сарын 7-нд уулзалт зохион байгуулсан байна.  Уулзалтад Нийслэлийн соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Монгол цэргийн музей, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Уран зургийн галерей, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг 24 байгууллагын дарга, удирдлагууд оролцлоо гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ. Эх сурвалж: zms.mn  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06