Казахстанд Ерөнхийлөгчийн сонгууль болж байна

2019-06-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
© Sputnik / Абзал Калиев
Д.АРИУН Казахстанд өнөөдөр /2019.06.09/-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байна. Санал хураалт орон нутгийн цагаар  өглөө 7 цагт эхэлж, оройн 20 цагт дуусах бөгөөд сонгуулийн 9970 хэсэг ажиллаж байгаа аж. Мөн хилийн чанадад санал хураалтын 64 хэсэг ажиллаж, гадаадад ажиллаж амьдарч байгаа казах иргэдийн саналаа өгөх нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсыг 28 жил удирдсан Ерөнхийлөгч Нурсультан Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард халаагаа өгч байгаагаа мэдэгдэж, Ерөнхийлөгчийн үүргийг Касым-Жомарт Токаев түр орлон гүйцэтгэж байгаа улс төрийн өмнө байгаагүй шинэ нөхцөлд  энэ удаагийн сонгууль болж байгаа юм. Сонгуульд долоон нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн дотор Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэж байгаа Касым-Жомарт Токаев багтаж байгаа юм. Олон улсын хэвлэлүүдийн Касым-Жомарт Токаевыг ялах магадлал өндөртэй хэмээн бичиж байгаа билээ. Түүнийг Казахстаны эрх баригч Нур-Отан намаар нэр дэвшүүлсэн. Казахстаны хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил байдаг. Сонгуульд ялалт байгуулах босго өндөр буюу нийт сонгогчдын 50 хувиас давсан санал авах ёстой. Хэрвээ нэр дэвшигч энэ хувь хэмжээнд хүрсэн санал аваагүй тохиолдолд хоёр дахь шатны санал хураалт явагдахаар хуульчилсан байдаг аж. Эх сурвалж: zms.mn    
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06