Олон улсын эдийн засгийн чуулган өндөрлөлөө

2019-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ сарын 6-8-нд болсон  Олон улсын эдийн засгийн чуулган амжилттай өндөрлөсөн байна. Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Антон Кобяков “Чуулганы үеэр оролцогчид 47 тэрбум 600 сая гаруй ам.долларын 650 гэрээнд гарын үсэг зурсан” гэж мэдэгджээ. Тэрээр “Чуулганы үеэр бид олон гэрээнд гарын үсэг зурсан амжилтыг тогтоолоо. Мөн 145 орны 19 мянга гаруй орны төлөөлөгч оролцсон” гэв. Тухайлбал, чуулганд  зургаан орны тэргүүнээс гадна НҮБ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антонио Гутерриш оролцсон болохыг онцоллоо. Энэ үеэр Москва, Каракасын хооронд Венесуэлд чихрийн шижин өвчнийг анагаахад ашигладаг инсулин тариаг үйлдвэрлэхэд шаардлагатай материалыг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна. Түүнээс гадна ерөнхийлөгч Владимир Путин, ерөнхийлөгч Ши Жиньпин нар хоёр орон эдийн засгийн нягт харилцаатай болсноо харуулж АНУ-ын  Засгийн газрын эдийн засгийн ноёрхлыг унагаахын тулд нэгдсэн фронт бий болгохоор тохиролцжээ. Чуулганы үеэр ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн эдийн засгийн үзүүлэлт албан ёсоор өсч байгаа ч одоо хэрэгжиж байгаа олон улсын худалдааны харилцааны загвар хямралд өртөөд байна гэв. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч эмнэлгийн багаж хэрэгсэл, эм гэсэн хамгийн чухал шаардлагатай бүтээгдэхүүнд хориг ногдуулахаас чөлөөлөх саналыг тавьсан аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.10  ДАВАА  №117  (6084)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06