Багануур дүүргийнхэн аймгийн статустай болох санал гаргав

2019-06-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй асуудалтай танилцаж, хотынхны саналыг сонсох ажлаа ажлаа Багануур дүүргээс эхлүүллээ. Засгийн газрын тэргүүн дүүргийн томоохон аж ахуйн нэгж, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, сургууль, цэцэрлэг, эмнэлгийхэнтэй уулзахдаа Хотын дарга болоод салбар хариуцсан сайд нар, тойргийнх нь гишүүнийг байлцуулав. Ингэснээр санал шүүмжлэл, тулгамдсан асуудал бүрийг эзэнтэй болгож үүрэгжүүлж, нэг байгуулага, иргэний саналыг орхигдуулахгүй газар дээр нь шийдвэрлэж ажиллав.  

Ажлаа хийж яваад амиа алдсан алба хаагчийн гэр бүлд орон сууц өгнө

  Ерөнхий сайд өдрийн турш ажиллахдаа төрийн албан хаагчидтай тусгайлан уулзаж татварын мөнгийг үргүй зарцуулахгүй байх, төсвөө хэмнэх, иргэдэд шуурхай үйлчилж хууль журмын хүрээнд хариуцлагатай ажиллаж, ёс суртахуунтай байхыг хатуу анхаарууллаа. Төрийн байгууллага болоод иргэдийн санал бодлыг ажилдаа сонсч зарим шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Багануур дүүргийн удирдлагууд хэд хэдэн санал тавьсны нэг нь Багануур дүүрэг аймгийн статустай болбол илүү хөгжих боломжтой. Мөн нийслэлээс алслагдмал Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэрийг цуцалж хүн амыг тэлэх бодлогыг дэмжиж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.Түүнчлэн “Багануур” үйлдвэр технологийн парк, Оюутны хотхон, уурхай түшиглэсэн МСҮТ, цаашлаад их, дээд сургууль байгуулах ажлыг эрчимжүүлж өгөх санал гаргасан юм.  Багануур дүүрэг Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км зайд Хэрлэн голын сав газарт оршдог. 27440 хүн амын 36 хувийг 13-36 хүртэлх насны залуучууд эзэлдэг байна. Багануур дүүргийг аймгийн статустай болгосноор ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдлэн орон нутгийнхаа амьдрал, нийгмийн баялгийн хуваарилалт, төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хэрэгжилтийг иргэдийн шууд  оролцоотойгоор  шийдвэрлэнэ. Эдийн засгийн хувьсгалыг эхлүүлэх бодлогын хүрээнд уул уурхай, эрчим хүч,  барилгын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэн ажилгүйдлийг бууруулах замаар  ажилтай орлоготой иргэдтэй  болон хөгжинө гэж тооцоолж байгаа аж. Ерөнхий сайд Хотын дарга С.Амарсайхан, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарын албан хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажиллахдаа хэд хэдэн асуудлыг газар нь шийдвэрлэж хариу өгөв. Тухайлбал,  280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгийн их засварт шаардагдах 200 сая төгрөг, Эрүүл мэндийн төвд компьютер томографикийн аппарат, шинэ Соёлын төвтэй  болгох асуудлыг шийдвэрлэхээ энэ үеэр хэллээ. Иргэд ЖДҮ-ийн зээлд хамрагдаж чаддаггүй, хууль хяналтынхан хүчирхийлэгчдэд хариуцлага тооцохгүй өөгшүүлдэг, түрээсийн орон сууцыг хүртээмжтэй болгох, ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн цахим газар өмчлөлөөр олгосон газрууд дэд бүтэцгүй учраас ашиглах боломжгүй, ахмадын эмийн хөнгөлөлт хүрэлцээгүй, малчдын арьс ширний урамшууллыг өнөөг хүртэл олгоогүй зэрэг цөөнгүй санал шүүмжлэл хэллээ. Иргэдтэй уулзах үеэр нөхөр нь цагдаагийн үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдаж найман хүүхдээ тэжээхийн тулд арав гаруй жил хөлсний байранд амьдарч яваа эмэгтэйд хоёр өрөө байр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болсон юм.  

Нийслэлээс Налайх хүртэл дугуйн замтай болно

[caption id="attachment_65170" align="aligncenter" width="850"] Бүтээн байгуулалтад 300 гаруй хүн 129 техниктэйгээр хоёр ээлжээр 24 цаг ажиллаж байгаа аж.[/caption] Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн амралтын өдөр Налайх дүүрэгт ажиллахдаа  Гачууртаас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажилтай танилцав. Дөрөвдүгээр сарын 20-нд эхэлсэн бүтээн байгуулалтын ажил 20 гаруй хувьтай байгаа бөгөөд намар арваннэгдүгээр сарын сүүлчээр ашиглалтад өгөхөөр төлөвлөж буйг Хотын даргын Зам, тээвэр хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ. Тэрээр “Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын компани, туслан гүйцэтгэгчээр монголын гурван компани ажиллаж байна. 60 гаруй жилийн насжилттай, хоёр эгнээ 20.9 км автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөнийг нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлж, автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах  ач холбогдолтой. Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн автозамын транзит ачаа тээврийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлнэ” гэв. Улаанбаатараас Налайх хүртэл эхний ээлжинд 5.1 км дугуйн зам барьж байгаа бөгөөд замын трассыг тавиад удахгүй 20.9 км дугуйн зам барина гэдгийг Хотын дарга хэллээ. 38 хоолой, гурван нүхэн гарц бүхий дөрвөн эгнээ замыг Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 36.5 сая ам.долларын өртгөөр барьж байгаа юм. Бүтээн байгуулалтад 300 гаруй хүн 129 техниктэйгээр хоёр ээлжээр 24 цаг ажиллаж байгаа аж. Харин тоосжилтыг бууруулахын тулд услахаас гадна бодис турших зэргээр олон арга ашиглаж байна. Ерөнхий сайд үргэлжлүүлэн  Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Эрүүл мэндийн төв, “Голомт” цогцолбор сургууль, 23 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн дүүргийн удирдлагуудтай нэгдсэн хурал зохион байгуулж, төрийн албан хаагчдад үүрэг чиглэл өгөв. Уулзалтын үеэр төрийн байгууллагууд Налайхыг жишиг хот болгон хөгжүүлэхийн тулд төмөр замыг шинэчлэх, дулаан, эрчим хүчний станцыг өргөтгөх нэн шаардлагатай. Орчны бохирдлын хүчиллэг тунадасны ажиглалты олон улсад мэдээлдэг Тэрэлж цаг уурын өртөөний цахилгаан тасраад 14 хонож байна. Тус байгууллагын шугаманд холбогддог 30 гаруй айл мөн цахилгаангүй болсон. Тиймээс шугам шинэчлэхэд шаардлагатай 18 сая төгрөгийг шийдвэрлүүлэхийг хүслээ. Түүнчлэн Налайхад усны  хэт өндөр байдаг, 2300 хүүхэд хичээллэдэг Голомт цогцолбор сургуулийн барилга  нурах эрсдэлд орсон, Үйлдвэр технологийн паркийн төлөвлөгөөнд орсон гал унтраах анги барих хөрөнгийг шийдвэрлэх зэрэг цөөнгүй саналыг төрийн албаныхан Ерөнхий сайдад уламжиллаа. Үүний дараа үргэлжлүүлэн Налайх дүүргийн иргэдтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилт, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч иргэдийн санал, шүүмжийг сонсч тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээ хэллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.10  ДАВАА  №117  (6084)
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

4 цаг 42 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

5 цаг 11 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

6 цаг 6 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

8 цаг 50 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

8 цаг 58 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

9 цаг 9 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

14 цаг 44 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

14 цаг 44 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Өчигдөр 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Өчигдөр 14 цаг 27 мин