Т.САЙХАН
Фейсбүүк компаниас "Хуавэй” ухаалаг утас үйлдвэрлэгчдэд өөрсдийнх нь апликейшнийг бүтээгдэхүүндээ татаж суулгахгүй байхыг мэдэгджээ.
Тодруулбал, "Хуавэй” утасны хэрэглэгчид WhatsApp мессенжер, Instagram апликейшнийг хэрэглэх боломжгүй болж буй аж. бөгөөд цаашид үйлдвэрлэх утаснуудад хамаатай гэнэ.
Өнгөрсөн сарын 16-нд АНУ-ын Худалдааны яам БНХАУ-ын Хуавэй компанийг хар жагсаалтандаа оруулсан. Үүнээс үүдэн Google, Intel, Qualcomm, Xlinx, Broadcom зэрэг компаниуд Хуавэйтэй хамтран ажиллахаас татгалзсан юм.
Эх сурвалж:www.polit.mn