ТЕГ: Дипломатууд тус улсын хуулийн дагуу шийтгүүлнэ

2019-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ТЕГ-аас хар тамхины хэрэгт холбогдсон дипломатч нарын талаар өнөөдөр /06.05/ мэдээлэл хийлээ. Тус газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнэ “Тавдугаар сарын 3-нд Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суух ерөнхий Консулын газрын дэд консул Б.Баттүшиг дипломат, мөн жолооч С.Эрдэнэбаяр хоёр Чех улсаас ХБНГУ-ын хилээр дипломат дугаартай машинтай нэвтэрч байхдаа саатуулагдсан. Энэ үедээ 70 кг мансууруулах бодис их хэмжээгээр тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Энэ асуудалтай холбогдуулан Герман улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой шалгалтыг эхлүүлж байна. Өнгөрсөн оны сүүлчээр болон энэ оны эхний байдлаар Европын орнуудад дипломат дугаартай машин ашиглан янз бүрийн хууль бус зүйлс тээвэрлээд байна гэсэн мэдээлэл ирсэн. Үүний дагуу Гадаад харилцааны яам, тагнуулын байгууллага хамтарсан хэд хэдэн чиглэлээр шалгалт судалгааны ажил явуулж байгаа. Герман улстай харилцан эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй учир тус улсын хууль тогтоомжийн дагуу шийтгүүлнэ. Дипломат дугаартай машин бол Б.Баттүшигийн хувийн машин байсан. Тэгэхээр энэ машинаар хэрэг үйлдсэн байж болзошгүй. Тэгэхээр үүнийг сайн судална. Яагаад ийм машинд дипломат дугаар олгосон. Турк улсад үүрэг гүйцэтгэж байсан хоёр жолооч яагаад Герман улсад явж байсан, их хэмжээний хар тамхийг хаанаас олж авсан бэ гэдгийг шалгаж судалж эхэлсэн байгаа. Б.Баттүшиг өмнө нь тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Тэгээд гадаад харилцааны шугамаар гадагшаа албанд томилогдсон. Тэд томилогдож очоод гэмт хэрэгт холбогдсон нь анхаарал яах аргагүй татаж байна. Тиймээс тагнуулын байгууллагаас манай улсын иргэд ямар хэрэгт холбогдоод байгаа талаар шалгаж тогтооно. Ийм төрлийн гэмт хэрэг дахин гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж эхэлнэ. Хар тамхины хэрэг бол хүнд гэмт хэрэгт ордог.” гэв. Эх сурвалж:www.polit.mn 
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06