Танд хэрэгтэй зөвлөгөө: Зохистой хооллох тавгийн зарчим

2019-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Зохистой хооллолт нь хүний эрүүл мэнд, гоо зүй, тав тух, амьдралын чанар, насжилт, амар амгалан байдлын нэг гол тулгуур юм. Зохистой хооллох нь хүн хоол, хүнсээ зөв сонгож, зохистой хэрэглэх ухаан юм. Энэ нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг явуулахад зайлшгүй хэрэгтэй шим тэжээлийн бодис болох уураг, нүүрс ус, өөх тос, аминдэм, эрдэс бодис, усыг хоол, хүнсээрээ тэнцвэртэй, хүрэлцээтэй хэмжээгээр авах боломжийг бүрдүүлнэ. Эрүүл хооллох таваг нь Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн хүнс, тэжээл судлаач мэргэжилтнүүд, Харвардын эрүүл мэндийн нийтлэгчдийн хамтран гаргасан “Зохистой хооллох тавгийн зарчим” буюу эрүүл, тэнцвэртэй хооллох арга, хоолны тавагны хэдэн хувийг ямар хүнс эзлэх ёстой вэ гэсэн зөвлөмж юм. Энэ зөвлөмжийн дагуу хооллосноор хүний бие махбодийн бодисын солилцоонд зайлшгүй хэрэгтэй шим тэжээлийн бодисуудыг хоолоороо тогтмол тэнцвэртэй хэмжээгээр авч, эрүүл мэндээ хамгаалан, урт наслаж боломжтой. Мөн цусан дахь холестерины түвшинг бууруулах, цусны даралт тогтворжуулах, биеийн жинг хэвийн байлгах, зүрх судасны өвчин, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин, яс сийрэгжилт гэсэн халдварт бус өвчний эрсдэлийг бууруулахад хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүтэн үрийн будаа, үр тариа, шош буурцаг, үр, самраар баялаг хоол хүнс хэрэглэх, амьтны гаралтай өөх тосны хэрэглээг бууруулах, тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь ач тустай. Тавгийн зарчимд зөвлөснөөр хүн хоногт хэрэглэх нийт хоол, хүнсний 50 хувийг хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, 25 хувийг бүхэл үрийн үр тариа,: гурилан бүтээгдэхүүн, үлдсэн 25 хувийг мах махан бүтээгдэхүүн буюу уураглаг хүнс эзлэх нь чухал. Тавгийн зарчмыг баримтлан зохистой хооллохын тулд хүн хоолондоо аль болох олон төрлийн өнгө, өнгийн ногоо, жимс хэрэглэхийг зөвлөдөг.
Зохистой хооллох  тавгийн зарчим
(Эх сурвалж: Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль)
  -Олон өнгө, төрөл байх тусмаа сайн. Эрүүл хооллох тавагны зөвлөмжид төмс нь хүнсний ногоонд ордоггүйг санаарай. Учир нь төмс цусан дахь сахарын хэмжээнд сөргөөр нөлөөлдөг. -Бүхэл, боловсруулаагүй үрийн бүтээгдэхүүн болох бүхэл буудай, арвай, бүтэн боловсруулаагүй буудай, кинуа, овъёос, бор будаагаар хийсэн хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэх. Тухайлбал, бүхэл буудайгаар хийсэн паста нь цусны сахар болон инсулинд цагаан талх, цагаан будаа, боловсруулсан үрийн бүтээгдэхүүн хэрэглэснээс бага нөлөөлдөг. -Мах, махан бүтээгдэхүүн, загас, тахиа, шош, самар нь эрүүл мэндэд сайн. Олон төрлийн уураг авч болох хоолны сонголтууд юм. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг зууш болон хүнсний ногоонуудтай хамт идэхэд тун тохиромжтой. Улаан махны хэрэглээг хязгаарлах ялангуяа, боловсруулсан махнууд болох гахайн утсан мах, хиамнаас татгалзаарай. -Олив, канолын, шар буурцаг, эрдэнэшиш, наранцэцгийн, самрын тос нь ургамлын гаралтай эрүүл тосыг сонгож хэрэглээрэй. Устөрөгчөөр хагас баяжуулсан өөрөөр хэлбэл биед хортой транс тосноос татгалзах нь зүйтэй. Мөн өөх тосны хэмжээ бага гэсэн хаягтай бүтээгдэхүүн болгон эрүүл байдаггүйг санаарай. -Чихэрлэг зүйл уухаас татгалзаж, сүү, сүүн бүтээгдэхүүнийг өдөрт 1-2 аяга, харин жимсний шүүсийг өдөрт нэг жижиг аяганаас ихгүй хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. -Дасгал хөдөлгөөнтэй, идэвхтэй байх нь жингээ барихад чухал гэдгийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хоол зүйч Э.Гэрэлмаа зөвлөж байна. Эх сурвалж www.polit.mn
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

3 цаг 54 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

3 цаг 54 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

14 цаг 39 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

15 цаг 22 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

17 цаг 39 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

17 цаг 46 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

21 цаг 32 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

21 цаг 39 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

22 цаг 26 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Өчигдөр 09 цаг 42 мин