Шинэ үеийн балетчид ур чадвараа сорино

2019-06-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Балетын урлагийг үндэсний хэмжээнд хөгжүүлэх, сонгодог урлагийн боловсролыг хүүхэд, залуучуудад олгох зорилготой “Монголын үндэсний балет” III уралдаан энэ сарын 8, 9-нд Монголын хүүхдийн ордонд болно. Монголын сонгодог урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмж буй энэ тэмцээнд балетаар хичээллэдэг 6-18 насны бүх хүүхэд оролцох боломжтойгоороо онцлог юм. “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Монголын балетын хөгжил сан” нь бүжигчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг нээн илрүүлэх, балетын урлагаар дамжуулан соёл, урлагийн болвсролыг хүүхэд, залуучуудад олгох зорилготойгоор 2016 онд анх удаа “Монголын үндэсний балет” уралдааныг орон нутаг болон Улаанбаатар хотын 120 гаруй хүүхдийн дунд зохион байгуулсан. Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа хамгийн том нэр хүндтэй балетын уралдаан болж,  балетаар хичээллэгч хүүхдүүдийн дунд хүлээлт бий болгодог болсонд баяртай байна. Энэ жил 190 хүүхэд багийн болон гоцлол гэсэн хоёр төрлөөр өрсөлдөнө. Дархан хотоос олон баг оролцож балетаар хичээллэгч, сонирхогчид нэмэгдэж тэмцээний зорилго биелэж байгаа юм” гэж ярилаа. Харин уралдааны найруулагч С.Отгонням “Балет их хэцүү урлаг боловч  дэлхий даяараа сонирхож байна. “Монголын үндэсний балет” III уралдаан нь дэлхийд Монголын балетыг сурталчилах бололцоог олгож байгаа юм. Учир нь II уралдаанд оролцсон хүүхдүүд Нью Йоркийн тайзнаас алтан медаль авчихлаа. Мөн Солонгосоос эхлээд олон улсад залуу балетчид улсынхаа нэрийг гаргаж байгаа нь энэ тэмцээний ач холбогдол. Балетын хэцүү урлагт хүчин зүтгэж байгаа сүүлийн үеийн залуучууд, хүүхдүүдээрээ бахархаж байна” гэв. Тэмцээнд балетын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх сургууль, сургалтын төвийн сурагчид оролцох боломжтой байдаг билээ. Тэдний төлөөлөл “Монголын үндэсний балет” сургуулийн багш А.Лхагватуяа “Энэ тэмцээн анх зохион байгуулагдсанаас эхлээд гурав дахь жилдээ оролцож байна. Энэ жил манай сургуулиас таван насны ангилалд 80 гаруй хүүхэд оролцоно. Жил ирэх тусам хүүхдүүдийн тэмцээнд оролцох сонирхол нь нэмэгдэж, энэ урлагаар хичээллэх дуртай болж, тэмцээнээс их зүйл сурч байгаад баярладаг. Тэмцээний үр дүнд олон мундаг шавь төрнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Ерөнхий шүүгчээр УДБЭТ-ыг үндэслэгчдийн нэг, Төрийн шагналт, ардын жүжигчин, ерөнхий балетмейстер Б.Жамъяндагва ажиллана. Мөн Олон улсын балетын академийн дэд ерөнхийлөгч Наоми Морияма, БНХАУ-ын балетын гоцлооч Шао Зи Жун, УДБЭТ-ын балетын гоцлооч А.Өлзий-Орших, СУИС-ийн Балетийн урлагийн сургуулийн найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч Д.Алтантуяа нар тэмцээнийг шүүх юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

16 цаг 28 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

21 цаг 56 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

21 цаг 56 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

21 цаг 56 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Уржигдар 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Уржигдар 14 цаг 10 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

Уржигдар 06 цаг 00 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

Уржигдар 06 цаг 00 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

Уржигдар 06 цаг 00 мин