Прокурорын байгууллагаас Зөрчлийн хуулийн өөрчлөх саналаа хүргүүлжээ

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР 220 гаруй хуулийг нэгтгэн гаргасан Зөрчлийн тухай хууль мөрдөгдөж эхлээд хоёр жилийн нүүрийг үзэж буйтай холбогдуулан прокурорын байгууллагад зөрчлийн хэрэг бүртгэлийн хяналтын ажилтан хэмээх шинэ орон тоо бий болсон. Тэгвэл өнөөдөр /06.06/Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудын нэгдсэн зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд  Аймаг, Нийслэл, дүүргийн 66 прокурор оролцож, зөрчлийн хэргийн гаралт, түүнийг шийдвэрлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл зэргийг зөвлөлдсөн юм. УЕП-ын зөрчлийн хэрэг бүртгэлийн хяналт тавих ажлын хэсгийн ахлах прокурор Л.Бадралт “Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай хэд хэдэн заалт бий. Бүх прокурорын газрын байгууллагуудын саналыг авч нэгтгэн, Хууль зүйн дотоод хэргийн яаманд саналаа хүргүүлсэн. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас энэ саналыг хэлэлцэн, тодорхой саналуудыг хүлээн авахаар, тодорхой саналуудыг хэлэлцүүлэх шаарлагатай гэсэн байр суурьтай байсан. Хуулиа сайжруулах асуудал олон байгаа. Тухайлбал хулгайлах зөрчлийг өмнө эрүүгийн гэмт хэргээр шийдвэрлэдэг байсан бол одоо 300 мянган төгрөгнөөс доош хохирол учруулсан бол зөрчил гэж үзэн торгууль ноогдуулдаг. Энэ нь олон удаагийн хулгай хийдэг этгээд нэг удаа 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө хулгайлсан бол ямар ч ял шийтгэлгүйгээр торгуулчхаад л хулгайгаа хийгээд л явж болно. Үүнийг эрүүгийн хуулиар шийддэг болох талаар санал хүргүүлсэн. Энэ эрүүгийн хэрэг үү, зөрчлийн хэрэг үү гэдэг нь их маргаантай байгаа. Мөн “гүтгэх” гэсэн заалтыг зөрчлийн хуулиар зохицуулагдах нь зөв үү буруу юу, их маргаан дагуулж байгаа асуудал болоод байна. Ялангуяа сэтгүүлч нар ихторгуулж байгаа. Үүнийг хуулийн байгууллагууд эрүүгийн хэрэг байх ёстой энэ нь зөрчил биш хэмээн үзэж байгаа бол зарим нь эрүү, зөрчил аль нь ч биш иргэний шийдвэрлэх хэрэг юм аа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ олон зөрчлийн хуулийн заалтуудыг эргэн харж, ер нь зөрчлийн хууль байх шаардлагатай юу үгүй юу гэдгээ эргэн харах шаардлагатай” гэдгийг онцолсон юм. Өнгөрсөн онд прокурорын байгууллага хүний нэр төр, алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, нийтийн сүлжээгээр цацсан гэх “гүтгэх” гомдлын дагуу хэрэг бүртгэл нээж шийтгэл ноогдуулсан байна. Тухайлбал 25 сэтгүүлчид тус бүр хоёр сая төгрөг, 24 иргэн тус бүр хоёр сая төгрөгийн торгууль тус тус ноогдуулсан байна. Нарийвчилбал эдгээр гомдол гаргаж буй субьектүүд нь УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээд албан тушаалтнууд сошиал болон веб сайтаар цацагдсан нийтлэл, мэдээллүүдэд тулгуурлан гомдол гаргасан байна. Өмнө нь Гүтгэх доромжлох гэсэн үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шийдвэрлэдэг байсан бол одоо Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэдэг болсон. Энэ нь иргэдийн үнэн бодит мэдээлэл олж авах, мэдээллээр хангагдах эрхэнд нь халдаад зогсохгүй сэтгүүлчдын эр зоригийг мохоож байгаатай олон сэтгүүлчид санал нэг байгаа. Улсын Ерөнхий прокурорын туслах М.Оюундэлгэр “Энэхүү хууль нь хүний эрх ашиг сонирхлыг зөрчихгүй байх явдал юм. Хууль хяналтын байгууллага, прокурорууд хяналт ажиллаж байгаа. Сэтгүүлчид ихээр торгуулаад байгаа нь эрх бүхий хүмүүс сэтгүүлч нарыг айлгах зорилгоор гомдол мэдүүлээд байна уу, эсвэл үнэхээр худал мэдээлэл цацсан байна уу гэдгийг манай байгууллага тогтоон, шийдвэр гаргадаг. Бид батлагдсан хуулийн хүрээнд бусдын эрхийг хамгаалах үүднээс хяналт тавьж байгаа” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06