Н.Төгсцогт: Битгий эргэлзээрэй, би ялна

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Монгол Улсын гавьяат тамирчин, Лондоны олимпийн мөнгөн медальт, Олон улсын боксын холбоо /IBO/-ны  дэлхийн аварга Н.Төгсцогт тун удахгүй WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж буй Гари Расселтай тулалдах гэж байгаа билээ. Энэ тулааны өмнө тэрээр эх орондоо  амрахаар ирээд байна. Түүний хувьд дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанд хүч үзэх ёстой ч Гари Расселтай тулалдах болсон нь түүний ранк  нь Азид нэгдүгээрт бичигдэж буйтай холбоотой. Нөгөө талаас Н.Төгсцогтын хэвлэлд ярилцлага өгөх, зураг авахуулах зэрэг  нь гэрээ байгуулсан компанийн зөвшөөрлөөр явагдах учиртай байдаг. Гэтэл түүнийг Монголд хөл тавингуут хэвлэл мэдээллийнхэн ярилцлага авах хүсэлтээ илэрхийлж, зарим нь гоморхож, бас ярилцлага өгөхийг зөвүщшөөрсөнгүй хэмээн  дургүйцэж, “Их зан гаргалаа” гэхчлэн шүүмжилж эхэлжээ. Иймд арга буюу хэвлэлийн хурал зарлаж монголчууддаа мэндчилж, тоглолт хийх тухай мэдээлэл өгье хэмээн шийдсэн байна. Тэрээр The Corporate Hotel and Convention Centre –т сэтгүүлчидтэй уулзсан юм.Түүний  сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе. -Та эх орондоо ирээд удаж байна уу? -Эх үрсийн баярын өмнөхөн  ирсэн. Жаахан амраад авах зорилготой. -Та бэлтгэл хийж байгаа юу? -Тоглолтын бэлтгэл арай болоогүй. Гэхдээ би өглөөдөө ууланд гарч, эсвэл Цэцэрлэгт хүрээлэнд гүйдэг. Ерөнхийдөө сэргэлтийн  хөнгөн бэлтгэл хийдэг. -Гаритай хийх тулааны тов гарсан уу? -Тулаан наймдугаар сарын 3-нд  байх болов уу.  WBC холбооноос аваргын бүсийн төлөө тоглох төлөвлөгөөг гаргасан. Гари хэрэв тоглохгүй бол аваргын бүсийг шууд хурааж авдаг дүрэмтэй. Түүний хувьд гар нь гэмтэлтэй гэдэг шалтгаанаар сүүлийн гурван жил цөөхөн  тулаан хийсэн юм билээ. Ер нь бол мэргэжлийн боксын бээлий нимгэн учраас гар амархан гэмтэх гээд байдаг тал бий. Нэг гэмтэл авсан бол эдгэх нь  удаан  байдаг. -Та мэргэжлийн боксын өөр холбооны бүсийн төлөөх тоглолтууд хийх үү? -Тийм бодол бий. Ер нь бүх холбооны бүсийг авъя гэж боддог шүү. -Түүний дараа яах вэ? -Монголдоо ирнэ /инээв/. -Та өөртөө итгэлтэй байна уу? -Энэ миний зорилго. Тиймээс монголчууддаа ч гэсэн хэлье, надад битгий эргэлз, би чадна аа. Монгол хүн дэлхийд нэрээ  дуурсгаж болдог юм  гэдгийг харуулна. Гаритай хийх тулаанд ч гэсэн ялна, надад итгээрэй. -Та дараагийн тулаанаа Монголдоо хийх боломжтой юу? -Боломжтой. Манай менежер бас ингэж хэлж байсан. Энэ миний төлөвлөгөөнд ч бас байгаа. Гэхдээ тулаан хаана ч, хэзээ ч  товлогдсон монголчууд маань байнга ирж дэмждэг, би дэлхийн хаана ч тулалдсан  та нартайгаа хамт байгаа гэж бодож тоглодог шүү. -Монголдоо ирээд Боксын шигшээ багийнхантайгаа уулзсан уу? -Уулзсан, хамт хөнгөн бэлтгэл хийсэн. Гэхдээ би энд Сонирхогчийн боксоор хичээллэж байхдаа сэтгэл минь ямагт Мэргэжлийн бокс руу хөтлөгдөж байсан. Өөрөөр хэлбэл, бие минь энд ч, сэтгэл минь тэнд Мэргэжлийн боксын дэвжээн дээр “зодолдоод” байсан. Би хэдийгээр Сонирхогчийн боксоор хичээллэж, амжилт гаргаж байсан ч дэлхийн дэвжээ рүү харахаар, миний үеийн залуус Мэргэжлийн бокст ямар их эрч хүчтэй гарч ирж байгаа нь намайг тайван байлгахгүй байсан. Сэтгэл минь дандаа тийшээ татагдаж байсан учраас Америкийг зорьсон. -Таны замналаар, Мэргэжлийн бокс руу орж хүч үзэх мөрөөдөл манай залуу боксчдын сэтгэлд байгаа л байх. Тэр тохиолдолд та тэдэнд туслаж дэмжих үү? -Нэгэнт өөрөө зориод хүсээд, шийдвэрээ гаргаад мэргэжлийн бокст хүч үзнэ гэсэн хэнийг нь ч би дэмжинэ. Тэдэндээ гүүр нь байхыг бодно. Би одоо ч гэсэн Монголын боксчидтойгоо, багш нартайгаа  ойрхон байж, дэм тус хэрэгтэй бол туслаж дэмжиж л байдаг. -Ингэхэд та хамгийн сүүлийн тулаандаа хар сүлдтэй дэвжээнд  гарсанд монголчууд омогшиж байлаа. Хар сүлд таны шүтээн юм уу, та ямар шүтлэгтэй юм бэ? -Би монгол хүн бол төрснөөрөө бахархдаг, удам угсаагаараа бахархдаг. Өөрөөсөө дээш 12 үеэ мэддэг. Миний хар сүлдийг 100 адууны сүүлнээс авч хийсэн болохоор амьтай гэж боддог. Монголчуудын аян дайны их хар сүлд ямар ч дайны өмнө бөхийж үзээгүй учраас дээдэлдэг. Өөрийгөө  тэгж хурцалдаг.  Миний шүтдэг  шүтээн бол эх орон, халуун элгэн монголын  минь ард түмэн. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05