#KuToo: Өндөр өсгийтийг эсэргүүцсэн япон бүсгүйчүүдийн тэмцэл хүчээ авч байна

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Японд ажил эрхэлж буй эмэгтэйчүүдэд ажлын байран дээрээ заавал өндөр өсгийт өмсөхийг шаарддаг өнөөгийн "dress code”-ийг эсэргүүцэж буй нийгмийн сүлжээний тэмцэгчид хүчээ авч буй талаар "Ройтерс” агентлаг мэдээлэв. Энэхүү хөдөлгөөний нэр нь #KuToo бөгөөд 20 мянга гаруй эмэгтэй онлайнаар нэгдээд байна.энэхүү хөдөлгөөнийг санаачилсан Юми Ишикава "Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа "Ажлын байран дээр эмэгтэйчүүдийг заавал өндөр өсгийт өмсөхийг шаардаж байгаа нь хүйсээр ялгаварласан хэрэг” гэжээ. #KuToo хөдөлгөөнийхөн япон хэлний гутал хэмээх "куцу” гэдэг үгийг ёжлон өндөр өсгийтээс үүдэн ядарч, тавгүй байдаг байдлаа илэрхийлэхийн тулд "куцуу” хэмээн бичих давлагаа үүсгээд байна. 32 настай Ишикава жүжигчин бөгөөд чөлөөт нийтлэлч бөгөөд Эрүүл мэндийн яамнаас эмэгтэйчүүдэд тулгамдаад байгаа энэхүү ажлын байрны дарамтыг арилгах өөрчлөлт хийнэ хэмээн найдаж байна. тэрээр оршуулгийн үйлчилгээний газар ажилладаг бөгөөд хагас өдрийн ажил эрхлэхдээ өндөр өсгийт заавал өмсөх шаардлагын эсэргүүцсэн анхны мэдээллээ твиттерт жиргэжээ. "Ажил дууссаны дараа бүгд л яаран шаахайгаа өмсдөг” гэж тэрээр өргөдөлдөө бичсэний дээр хөл нь тухайн үед хэрхэ өвдөж, цэврүү үүсч, холгосон байдаг талаар дурдсан байлаа. "Өндөр өсгийтэй гутал өмсчих өөд гүйж болохгүй, хөл маш их холгож өвддөг. Харин эрчүүд ийм гутал өмсөх шаардлага байхгүй учраас илүү тухтай ажлаа хийдэг” гэж тэр бас бичжээ. Японд компаниуд эмэгтэйчүүдийг заавал өндөр өсгийт өмсөхийг шаардах нь хэвийн үзэгдэл болсон байдаг аж. Иймд Ишикава гадаадын улс орнуудын хэвлэл энэ асуудлаар мэдээлэл бэлтгэж кампанит тэмцлийг нь эрчимжүүлээсэй хэмээн хүсч байгаа юм. "Япон улс хүйсээр гадуурхах явдалд шийдвэртэйгээр хариу өгөх ёстой” гэж тэр үзэж байна.  Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанд дурдсанаар тус улс хүйсийн тэгш байдлын үзүүлэлтээр 149 орноос 110-т бичигджээ. "Бид хүмүүст хүйсийн тэгш бус байдал ямар өчүүхэн зүйлээр ч болтугай илэрдэг вэ гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийг хүсч байна” гэж Ишикава ярив. Эмэгтэйчүүд гэр орны хамаг асуудлаа үүрээд дээрээс нь бас даргадаа хүлээлтэд нийцэхийн тулд ямар их бэрх зам туулдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой гэж тэр онцолсон юм. Эх сурвалж: www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06