Хүүхдийг харах биш хөгжүүлэх нь чухал

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн долдугаар зүйлийг хэрэгжүүлэхийн тулд ХБХЭЭХ, “Зууны мэдээ” сонин хамтран хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой нийтлэлүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Та эдгээр нийтлэлээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн л адил бодол, хүсэл, мөрөөдөлтэй болохыг мэдэрч ирээдүйн сайхан нийгмийг бий болгоход санал хуваалцаж, дэмжлэг үзүүлэх боломжтой. Бидэнтэй 95907012, 70123336 болон Facebook: APDC Mongolia, Web: www.apdc.mn хаягаар харилцана уу.   П.МӨНХЧИМЭГ Шилжилтийн хөтөлбөрийн зохицуулагч Хүн бүр авьяастай. Түүнийг олж хараад хөгжүүлэхэд бага наснаасаа эхлэх нь чухал гэж олон хүний амнаас сонсож билээ. Миний охин найман настай, хөгжим сонсох дуртай, сонсгол сайтай гэдгийг саяхнаас л мэдсэн юм. Би гэдэг хүн улирлын чанартай ажил хийдэг болохоор өвлийн цагт бараг л гэрийн эзэгтэй. Зүгээр суухаар зүлгэж суу гэж охиндоо чулуун хөгжим авч өгөөд түүн дээрээ ганц нэг дуу зааж өглөө. Найман настай болохоор хүүхдийн дуу зааж өгөхөөр шийдэв. Гэвч охин маань ганц ч хүүхдийн дуу мэдэхгүй байсанд би гайхаж орхив. Яг үнэндээ би охиноо төрүүлэх үед оюутан байсан. Хүүхдээ нэг нас хүрэхээр нь эцэг эхийгээ өсгөөд өг гээд хөдөө явуулсан юм. Мэдээж охин маань өвөө эмээгийн хайр халамжинд сайхан өссөн. Охиноо өөр дээрээ өсгөөгүй хөдөө явуулсан нь нэг ёсондоо 1-5 нас хүртэл нь цэрэгт явуулсантай адил. Тухайн цаг үед хүүхэд сайн хараарай, өлсөх вий, даарах вий, өвдөх вий гэж аав ээждээ захиж байснаас “Цэцэрлэгт явуулъя” юм сургая гэж бодож байгаагүй. Хүүхдүүд хүүхдийн дууг цэцэрлэгт байхдаа л сурдаг. Энэ нь бичигдээгүй хууль гэж хэлж болно. Өнгөрсөн цаг хугацааг буцааж болох биш дээ. Яг энэ цаг мөчид хүүхдэдээ хөгжим тоглохыг заах биш харин хүүхдийн дуу заах хэрэгтэй боллоо. Хэвийн л зүйл гэж та бодож байгаа байх. Үгүй ээ, байх ёсгүй зүйл. Улаанбаатар хотод хүүхдээ цэцэрлэгт хамруулах гээд хүсээд, сугалаа сугалаад ч хамруулж чадахгүй эмээ өвөөгийн гар дээр өсөн торниж байгаа хүүхэд их байгаа. Улс юм хийгээгүй биш хийсэн. “Чоно борооноор” гэдэг шиг борооны дараах мөөг адил хувийн цэцэрлэгүүд гарч ирсэн. Үүнийг ч улс хүлээн зөвшөөрсөн нэг ч гэсэн хүүхэд сурч байвал гэж дуугүй өнгөрсөн. Одоо харин хэлж ярихаас өөр аргагүй байдал үүсээд байна. Энэ юу гээч “Хүүхэд харах үйлчилгээ”. Наашаа цаашаа харсан онгорхой нүх болгонд хэн дуртай нь үйлчилгээ үзүүлж байна. Хүүхэд харах гэдэг нь “харах” л гэсэн үг хөгжих, дэвших гэсэн ойлголт байхгүй. Миний нэг найз хөгжлийн бэрхшээлтэй 10 настай хүүхэдтэй. Хүүг ерөнхий боловсролын сургуулийн V ангид сурч байх ёстой гэж би боддог. Бага зэрэг хоцрогдол байгаа л байх гэхдээ сурч чадна гэж хардаг. Саяхан найз маань хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жил бүр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн коммисс”-ын хурлаар ороод халамж авах шаардлагатай эсэхийг тогтоодог. Гэтэл миний хүүг халамжаас хасах гээд байна таньдаг мэддэг хүн байна уу гэж залгасан. Хүү нь бүр сайн болоогүй ч халамж авах хүртлээ тийм муу биш гэсэн бодлыг минь баталлаа. Би найзыгаа муу ээж, ашиг хонжоо хайгч гэж хэлэхгүй. Гэхдээ миний найз “Хүүхэд харах үйлчилгээ”-г суманд ажиллуулдаг. Түүнд нь хөгжлийн бэрхшээлгүй тав, хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд хамрагддаг. Гурван хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг нь түүний хүү гэж хэлэхийг сонсонгуутаа би найздаа хатуухан ч гэсэн үнэнийг хэлсэн. Хүүхэд гэдэг бол бурхнаас заяасан бэлэг. Хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх нь эцэг эхийн үүрэг. Хүүхэд бол мөнгө олох хэрэгсэл биш. Хүүхдийн эрхийг хэн нэг нь хааж боогдуулах ёсгүй. Таны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй ч бай, бэрхшээлгүй ч бай хүүхэд бол хүүхэд. Хүүхэд өөрийн оршин суугаа газартаа, хүүхдүүд дундаа, үе тэнгийн найз нартайгаа хамт өсөж, хөгжих, найзалж нөхөрлөж байх бүх боломжийг төр хангах үүрэгтэй. Харин төрийн үйлчилгээнд эцэг эх хүүхдээ хамруулах үүрэгтэй. Энэ бол хүний эрхийг уландаа гишгэсэн, хүүхдийн дээд эрх ашиг хөндсөн асуудал мөн. Яг энэ цаг мөчид би хүүхдээ цэцэрлэгт явуулж чадаагүйдээ харамсаж сууна. Ирээдүйд та өөртөө харамсах зүйл битгий хийгээрэй. Таны үг яриа, үйлдэл бүхэн тань хүүхдийн сайн сайхан, ирээдүйн Монгол Улсын иргэний төлөө байгаасай. Эх сурвалж: www.polit.mn
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

3 цаг 2 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

5 цаг 22 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

5 цаг 31 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

5 цаг 34 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

8 цаг 0 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

13 цаг 58 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

13 цаг 58 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

13 цаг 58 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

Өчигдөр 18 цаг 48 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

Өчигдөр 13 цаг 58 мин