Ерөнхийлөгчийн үг, Ерөнхий зөвлөлийн даргын ярианы ард “хөндлөнгийн” судалгаа бий

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар манай сонины редакцид нэгэн албан “хүсэлт”-ийг ирүүлжээ. Түүндээ “...ШЕЗ нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тус сонины нийтлэлд “...Гэвчиг шүүхийн нэр хүнд шаланд унаж, шүүхэд итгэх итгэл бас үгүй болчихов. Шүүхийнхэн өөрсдөө л “...Бидэнд итгэж байна” гэсэн хамаа багцаагүй судалгааны дүн зарлаад байдаг болохоос хөндлөнгийн гэгддэг судалгаагаар өөр дүн гардаг. “...Шүүхэд итгэж байна уу” гэхэд “..Үгүй”, “...Авлигын хамгийн эрсдэлтэй субъект” гэхэд “...Шүүгч” гэж хариулдаг болчихсон. Худлаа гэвэл судалгаа бий” гэжээ. Нийтлэлд дурдагдсан “Хөндлөнгийн “ гэгдэх судалгааны эх сурвалж, холбогдох баримтыг ирүүлж, хамтран ажиллахыг хүсье” гэсэн байна. Энэ зөв өө. ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатарын албан бичигт дурдсан нэр бүхий судалгааны дүнгүүдийг бид мэдээж харсан, үзсэн. Гэхдээ “хөндлөнгийн” бусад дүн, дүгнэлтүүдээр өөр “хариу” гараад байдгийг дээр хэлсэн хэрэг. Хамгийн наад зах нь АТГ-аас явуулдаг “Шударга байдлын үнэлгээ-2018” судалгааны дүн бий.  АТГ нь Авлигын эсрэг хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор “Шударга байдлын үнэлгээний аргачлал”-ыг АТГ-ын даргын 2015 оны А/129 дугаар тушаалаар батлуулжээ. Шударга байдлын үнэлгээний  2018 оны судалгаанд нийтдээ 9411 нэгж буюу гадаад шударга байдлын үнэлгээнд 7260 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, дотоод шударга байдлын үнэлгээнд 1360 төрийн албан хаагч, шинжээчдийн үнэлгээнд 795 шинжээчийг хамруулсан аж. Судалгааны дүнгээр Монгол Улсад авлига их тархсан институцээр 2016 онд Шүүхийн байгууллага гуравдугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд нэгдүгээрт эрэмбэлэгдэж хоёр байраар урагшилж авлига их тархсан институц гэж 49.2 хувьтай нэрлэгдсэн байна. Үүнийг бид “хөндлөнгийн” судалгааны дүгнэлтүүдийн нэг хэмээн үзсэн. Учир нь Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” -ын 9.9-д “Авлигатай тэмцэх газраас гаргасан шударга байдлын түвшний үнэлгээ нь захиргааны байгууллагын үнэлгээний нэг үзүүлэлт болно” гэж заасан байдаг. Нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-нд шинээр томилогдсон шүүгч нарыг хүлээж аваад “...Монгол Улсын төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтай нь шүүгчид болж эдийн засгийн баталгаа зохих хэмжээгээр хангагдсан. Гэсэн хэдий ч шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч, шүүгч, шүүхийн байгууллагын нэр хүнд үлэмж хэмжээгээр унаж байгаа үед та бүхэн шүүгчээр томилогдож байна. Нийт шүүгчдийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн олон зуун саяын хадгаламж, үнэтэй орон сууц, машинаа худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй шүүгчид ч бас байна. Тэд АТГ-аас дуудаж тайлбар авахыг хүлээлгүй өөрөө очиж тайлбарлаж бусад шүүгчиддээ болон хуулийн байгууллагын ажиллагсдад үлгэр дууриалал үзүүлэхийг уриалж байна. 2018 оны эцсээр АТГ-аас гаргасан “Шударга байдлын үнэлгээ” судалгаагаар иргэд авлига хамгийн их тархсан институцээр Шүүхийн байгууллагыг дурджээ. Ардчилсан засаглалын тулгуур гурван баганы нэг Шүүх засаглал, зөв, шударга, нээлттэй, ил тод байж Монголын төр цэвэр байх учиртай” гэж байв. Үүнээс гадна ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж 2019 оны гуравдугаар сарны 18-нд танай ШЕЗ-ийн албан ёсны сайтад байршуулсан ярилцлагадаа“...Шүүгчийн хариуцлага сул байгаа талаар олон хүн ярих болсон нь үнэн. Ялангуяа, шүүхийн үйл явцад оролцдог хуульчид их ярьдаг. Шүүхийн ёс зүйн хороонд иргэдээс жилд 300 орчим өргөдөл, гомдол ирдэг юм. Түүний агуулгыг судалж үзэхэд хуулийг илэрхий буруу хэрэглэж, бусдад давуу байдал бий болгодог, бусдын нөлөөнд ордог, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргадаг, жирийн иргэнд хатуурхдаг, ажилдаа хайнга, хариуцлагагүй ханддаг, ааш зан муу гэсэн гомдол давамгайлдаг. Олны үг ортой гэдэг дээ. Ортой нь ч байдаг. Уулын мод урттай, богинотой шиг шүүхийг муухай харагдуулдаг цөөн хүн байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хараат бус байдал гэдгээр хаацайлан хамгаалах бус, ёс журмын дагуу хариуцлага тооцох ёстой. Хэдхэн хоногийн өмнө хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ. Бидэнд бас асуудал байна. Дахиад ч шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирэх төлөвтэй. Шүүгчийн хараат бус байдал бол хариуцлагагүй хандлага, хууль бус зүйлээс нуугдах халхавч, хана хэрэм байх ёсгүй. ...Өргөс авсан мэт амархнаар шинэтгэлийг ялангуяа, шүүхийн шинэтгэлийг төсөөлж болохгүй. Шинэтгэл бол эсэргүүцэл дагуулдаг, хүч чармайлт, цаг хугацаа, тууштай байдлыг ямагт шаарддаг, тасралтгүй явагддаг үйл явц. Харин цаашид асуудал, бэрхшээлийн оношоо зөв тавьж, шүүхийн шинэтгэлийг улстөржүүлэлгүй, тууштай гүнзгийрүүлэх арга замаа бодох хэрэгтэй” гэж хэлсэн нь бий. Монгол Улсын Ерөнхийлөгч бол шүүх байгууллагын үнэлэмж, үйл ажиллагаа ямар түвшинд явааг хамгийн сайн мэдэх субьект юм. Нөгөөтэйгүүр ШЕЗ-ийн даргын үг ч зүгээр нэг унагаагүй нь тодорхой. Ер нь бол шүүхийн талаар хамгийн сайн судалгаа, мэдээлэлтэй өндөр албан тушаалтнуудын үгийн цаана та бүхний хүсээд байгаа судалгааны дүнгүүд байж таарна. Тиймээс та бүхэнд, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар олгогдсон үүргийг биелүүлэх ажилдаа амжилт, ахиц гаргахыг хүсье. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.6  пүрэв  №115  (6082)  
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06