Д.Майдаржав: Монгол соёлыг шигтгэснээр илүү өвөрмөц болдог

2019-06-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА “Зууны мэдээ” сонин  дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй элэг нэгт монголчуудынхаа үзэл бодлыг хүргэх үүднээс  “Миний Монгол” буланг санаачлан эхлүүлсэн. Энэ удаа Америкийн 555 international design firm-d Интерьер дизайнераар ажиллаж буй Д.Майдаржавыг уншигчидтайгаа уулзуулж байна.  -Монголдоо ямар ажил хийж байв. Яагаад Америкийг зорих болсон тухайгаа ярихгүй юу? -Юуны өмнө шинэхэн буландаа намайг оролцуулж байгаад танай хамт олонд талархал илэрхийлье. Би 2009 онд ШУТИС-ийн Дизайны сургуулийг төгсөөд 2015 оны наймдугаар сар хүртэл “Оюутолгой”, “Жем Интернэйшнл” компанийн тусгай төслүүд дээр ажиллаж байгаад гэр бүлийн хамт АНУ-д ирсэн. Миний хувьд багаасаа л нэг зүйлд суралцсан бол түүнийгээ нухаад, хамаг анхаарлаа төвлөрүүлээд суучихдаг байсан.  Оюутан байхдаа үргэлж л шинэ зүйлийг сурч мэдэх, илүү ихийг хийх хүсэл зорилготой байсан. Тэр  хүслээрээ илүү ихийг сурах зорилгоор АНУ-д ирсэн. Америкт ирээд сураад, ажиллаад үзүүлээд өгнө гэж бодож байлаа. Гэхдээ мэдээж миний төсөөлж байснаас тэс өөр ертөнц намайг угтсан. -Америкийн үндэсний телевизийн сүлжээний  интерьер дизайны шоу нэвтрүүлэгт оролцож байсан юм билээ. Мөн Английн хөлбөмбөгийн Манчестер Юнайтэдийн анхны албан ёсны брэнд томоохон төсөл дээр ажилласан. Таны мэргэжил ямар онцлог, давуу тал, сэтгэлгээ шаарддаг вэ? -Тиймээ, надад их сайхан аз тохиож Америкийн үндэсний телевизийн дизайны нэвтрүүлгийн интерьер зургийн төслийг хийх боломж олдсон. Тухайн үед дөнгөж ирчихээд үзүүлээд өгнө гэсэн гэнэн хөөрүү бодлоосоо бодит хөрсөн дээр дөнгөж буугаад байсан үе байлаа. Ажилд орно гэдэг амаргүй даваа байсан. Амьдрахын тулд бусдын адил хар бор ажил хийж өдөр хоногийг өнгөрөөж хоол ундаа залгуулна. Америк орон  өдрөөр биш цаг минутаар ажиллаж хөдөлмөрлөхийг шаарддаг. Өдөр нь 10 цаг, барилга дээр ажиллаад, шөнөжин  мэргэжлийн ажлаа хайж зар тавьдаг байлаа. Гэтэл найман сар өнгөрөхөд  нэг ч хүн залгасангүй. Би барилга дээр ажилласаар л байлаа. Харин нэг өдөр зарын дагуу хийсэн ажлуудыг маань үзээд хамтарч ажиллах хүсэлтэй байна гэсэн хүн залгаснаар анх удаа мэргэжлийн ажлаа хийх боломж гарсан юм. Тэр нь найман айлын 16 цуврал Даун Таун Шабби гэх телевизийн шоу байсан. Тэр нэвтрүүлэгт ажиллаж байхдаа их зүйл сураад зогсохгүй салбарынхаа олон хүнтэй танилцсанаар мэргэжлээрээ дахин ажиллах боломжтой болсон доо. -Манчестер Юнайтэдийн төсөл дээр хэрхэн ажиллав. Их сонирхолтой санагдсан шүү? -Манчестер Юнайтэдийн хувьд гэвэл одоо ажиллаж байгаа компанидаа ороод хийсэн томоохон төслүүдийн минь нэг байсан. Манай баг дэлхийн хэмжээний болон спорт дэлгүүрүүдийн төсөл  дээр ажилласан нь  Чикаго Бүүлс энд Блак Хаукс болон Бостон Селтикс,  Брүйн багийн брэнд дэлгүүрүүдийн төсөл байсан. Түүний нэг нь Манчестер Юнайтэд. Би өөрөө энэ багийн улаан фанат байсан болохоор их дурлаж шунаж ажилласан. Удахгүй бид эхний салбарыг Хавайд нээхээр судалгаандаа орчихсон ажиллаж байна. Ер нь том, бага гэлтгүй бүхий л төсөл дээр маш их судалгаа, шинжилгээ үйлчлүүлэгчийн санал зорилго, хүсэл сонирхол гээд бүх зүйл дээр төвлөрч ажиллах шаардлага гардаг. Манчестерын төслийг хийхийн тулд баг хамт олноороо тоглолтыг нь үзэж, фэн клубүүдээр нь зочилж хамтдаа тоглолтыг нь үзэж түүхийг нь судалж амралтын өдрүүдээр хамт хөлбөмбөг тоглодог байлаа. Үүний үр дүнд маш сайн санаа, оновчтой шийдлүүдийг олж ажиллаж чаддаг байсан. Мэдээж энэ бүхнийг хийхэд нойргүй хонох, ажилдаа бүрэн төвлөрөхийн тулд ар гэрээ орхих үе ч байдаг. Тэр болгонд ойлгож дэмждэг гэр бүл болон ханьдаа талархаж явдагаа хэлмээр байна. -Залууст зөвлөхөд ажил мэргэжилдээ өөрийгөө бүрэн зориулж ажиллахын утга учир, үнэ цэнэ юу вэ? -Хамгийн чухал нь хүсэл сонирхол өгөгдөлдөө тулгуурласан ажил мэргэжлээ олж сонгох юм. Нэгэнт эзэмшсэн мэргэжилдээ дурлах хэрэгтэй. Ажил мэргэжлийнхээ сайхан,  давуу тал болоод нийгэмд өгөх үр өгөөж, онцлогийг сайн ойлгож ухаарвал өөрийгөө бүрэн зориулж ажиллаж чадах болов уу. Үүний дараа зорилгоо тавиад илүү сайжирч мэргэшихийн тулд өөрийгөө хөгжүүлэх бүх боломжийг эрэлхийлж зүтгэх нь чухал санагддаг. Аажимдаа ажил мэргэжилдээ амтшаж, улам дадлагажснаар  ажил гэхээсээ илүү улам хиймээр, илүүг сурмаар санагдана. Цаашлаад мэргэжлээ хобби болгох нь туушдаа хөдөлмөрлөх сайн чанарыг бий болгодог гэж боддог. Ер нь ямар ч хөдөлмөр хичээл зүтгэлийн ард шагнал боломж дагаж байдаг. Гол нь зорилгодоо үнэнч байх нь их чухал. -Гадаадын томоохон төсөл, компаниудад ажиллаж байхад монгол хүний давуу,  сул тал хэрхэн ажиглагддаг вэ. Монгол залуус олон улсын тавцанд өрсөлдөх нөөц боломж хэр байдаг бол? -Нүүдэлчин ахуйн онцлог юм уу эсвэл угаас хатуужилтай өсдөг монгол хүмүүжлээс болдог уу бид бусдаас арай өөр их тэвчээртэй. Үргэлж л болно, чадна гэсэн сэтгэхүйтэй. Энэ онцлогийг олон жишээн дээр харж байна. Хаана, аль ч улсад очсон монголчууд  муу амьдардаггүй. Ямар ч ажлыг хурдан сурдаг, гарц олдог. Бусдын олж хараагүйг их хурдан мэдрэхээс гадна сэтгэлийн тэнхээтэй хүмүүс шиг санагддаг. Энэ нь амжилттай ажиллаж амьдрахад нөлөөлдөг болов уу. -Та хэдийгээр гадаадад амьдарч байгаа ч гэсэн Монголынхоо, монголчуудынхаа төлөө юу хийж байна гэж боддог вэ? -Мэргэжлийнхээ тал дээр улам л их амжилт гаргаж эх орноо сурталчилна гэж боддог. -Гадаадад ажиллаж, амьдрахаар эх орныхоо юуг нь санаж, юугаар нь бахархдаг бол. Монгол ядуу, утаатай, замын түгжрэлтэй, цалин муутай гэж голж гоочлох хүн их байдаг шүү дээ. Заримдаа өмгөөлөх сэтгэл төрдөг үү? -Нэг л зүйлийг бардам хэлэх дуртай. Дэлхий дээр хаана ч байхгүй түүх, ахуй, соёл бидэнд л байна. Өөрсдөдөө байгаа үнэт зүйлээ хайрлахгүй гаднаас хайгаад байна уу гэж хардаг. Өмгөөлөх зүйлс олон. Бид утаа, ядуурал гэдэг үзэгдлээс болоод эх орноо буруутгаж харах биш ийм болгосон хүмүүс нь  өөрсдөө. Тэгэхээр өөрчилье гэвэл өөрсдөөсөө л эхлэх ёстой гэж боддог. Ялангуяа, бидний үеийн залуус илүү их хөдөлмөрлөж, өөрөөр бодож сэтгэж өөрчлөх хэрэгтэй. Түүнээс ямар нэг үлгэрт итгээд боломжийг хүлээвэл энэ бүх асуудал улам л даамжирна. Тэгэхээр хүн бүхэн дор бүрнээ хариуцлагатай байж,  улс орноо удирдаж байгаа хүмүүс нь зөв бодлогоор явах  л чухал байх.  -Эх орондоо ирж ажиллах бодол байгаа биз дээ. Ирээд хамгийн түрүүнд юу хийж, улсынхаа хөгжилд ямар хувь нэмэр оруулахыг хүсч байна вэ? -Мэдээж эх орондоо очино. Ажиллаж буй салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсч байна. Нийгэмд өгөөжтэй шийдлүүдийг барилгын стандартад нэмэлтээр оруулах талаар судалж байна. Мөн олон сонирхолтой төслийг Монгол руугаа татаж үр дүнтэй хэрэгжүүлэх бодолтой байгаа. Ер нь санасан бодсон, төлөвлөсөн зүйл их байна.  -Монгол залуус олноороо гадаадыг зорьж байна. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ. Магадгүй амьдралаа дээшлүүлэх илүү их боломжийг эрэлхийлж байгаа тэдний зөв ч байж мэдэх юм? -Буруутгах гэдэг өнцгөөс харахаас илүүтэй ирээдүйн өгөөжийг нь түрүүлж бодвол гадаадыг зорьж байгаа залуусын зөв  гэж боддог. Тэдний ихэнх нь заавал нэг шинэ зүйл сурч, судалж, мэргэшээд ирдэг. Түүгээрээ Монголдоо тээж авчирсан соёл, үйлчилгээ, мэргэжлээрээ улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулдаг. Мөн эх орноо гэсэн сэтгэл нь улам илүү болсон харагддаг. -Монгол Улсаа, залуусаа ингэж хөгжүүлж өөрчлөх юмсан гэсэн том амбици байдаг байх. Эх орноо ямар болоосой гэж хүсч, төсөөлдөг вэ? -Их “том” асуулт байна. Ямар ч байсан залуу хүний хувьд өөрийгөө сайн хөгжүүлж ирээдүйнхээ зорилгын төлөө зүтгэж явна. Гадны орны дэвшилттэй шийдлүүдийг Монголынхоо хөрсөнд хэрхэн буулгаж болох вэ гэдэг дээр ч үргэлж арга зам эрэлхийлж судалж байдаг. Бид нэг баг болж хамтарч ажиллаж чадах л юм бол улс орон маань богино хугацаанд илүү их хөгжинө гэдэгт итгэдэг. Мөн төлөвшсөн, боловсорсон эх оронч монгол иргэнийг бэлтгэж өгөхөөр манай гэр бүл ажиллаж байна /инээв/. -Гадаадад эх орноо сурталчилж, таниулах соёлын элчийн үүргийг хэр гүйцэтгэж байна? -Эргэн тойронд ажиллаж буй хамт олон, найз нөхөддөө эх орныхоо талаар зөв мэдээлэл өгөхийг хичээж, монгол хүн гэдэг алдрыг хугалахгүйн тулд улам их хичээж алдаа гаргахгүйн төлөө ажилладаг. Хийсэн ажлуудаасаа харахад аль нэг хэсэгт нь ямар нэг байдлаар манай үндэсний хэв маягийг тодорхойлсон хэсгүүд  байж л байдаг. Монгол гэх энэ өвөрмөц хийц соёлыг шигтгэснээр илүү онцлог болдог юм шиг санагддаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.6  пүрэв  №115  (6082)  
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

18 цаг 26 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

22 цаг 24 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

22 цаг 24 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

22 цаг 24 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин