“Алтан хальс”-ны салхийг “Өндөг” хагалав

2019-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Монголын кино институтийн долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын кино наадмын нээлт өчигдөр “I Cinema” кино театрт боллоо. Наадамд Монгол, Хятад, Индонез, Герман, Польш, Сингапур улсын уран бүтээлчдийн кино өрсөлдөж байгаа юм. 2013 оноос хойш 62 орны 1624 бүтээлээс 184 богино бүтээл кино наадмын уралдаант хэсэгт шалгаран өрсөлдсөн байна. Энэ жил богино хэмжээний киноны уралдаант хэсэг, бүрэн хэмжээний киноны үзвэрүүд, Мастер класс, хэлэлцүүлэг гэсэн хэсгээс бүрдэж байгаа аж. Монголын кино институтийн тэргүүн, ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн кино наадмыг нээж “Энэ наадам нь кино урлагийн гайхамшгийг сэтгэл зүрхэндээ мэдэрч, хүн төрөлхтний ойртон нягтрах үйлсэд өөрсдийн дуу хоолойгоо өргөх эрхэм зорилго өвөрлөсөн залуу уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг уулзалт болж чадсанд би гүн талархалтай явдаг. Монголын кино урлагийн нүүр царай болж, ирээдүйн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлж яваа бүх хүнд энэ наадам уулзалт, ивээл соёрхлын дэвжээ болсоор ирснийг онцлон тэмдэглэхэд таатай байна” гэсэн юм. Харин Монголын кино институтийн гүйцэтгэх захирал Б.Батгэрэл “Энэ жил Израйль, Канад, Сингапурын бүрэн хэмжээний есөн кино, Германы хоёр үзвэр оролцож байна. Уралдаант хэсэгт 64 орны 480 бүтээл хүлээж авснаас ОХУ, АНУ, Дани, Австри, Герман, Швейцарь, Ирланд, Япон, Францын 19 кино шалгарсан. Кино бүтээх шинэлэг арга техникийг эрэлхийлсэн, зохиолын хувьд сайн, чанарын өндөр түвшинд хийсэн шалгуураар сонгож авсан. Богино хэсэгт Монголын 19 кино өрсөлдөнө” гэв. Шүүгчээр Монголын кино институтийн тэргүүн, ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэн, уран бүтээлч, аниматор Б.Ундрам, зохиолч, сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх, 48 цаг кино наадмын продюсер Н.Цогтбаяр нар ажиллах юм байна. “Алтан хальс” наадам Хятадын VI үеийн найруулагчдын томоохон төлөөлөгч Ван Чюананийн “Өндөг” киногоор нээлтээ хийлээ. Киноны продюсерээр Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Бямбацогт ажилласан байна. Ван Чюананийн кинонууд Хятадын хөдөө тосгоны амьдралыг ихэвчлэн хөнддөг юм. Энэ удаа Монголд зураг авалтаа хийсэн “Өндөг” киногоороо ч хөдөө нутгийн амьдралыг харуулахыг зорьжээ. Тэрээр “Би өөрийгөө монгол хүн гэж боддог. Миний дотор монгол хүн байгаа гэж үргэлж бодож явдаг. Тиймээс хөдөө нутгийн амьдралыг киногоогоо харуулсан” гэв. Түүний ӨМӨЗО-ы монголчуудын талаарх “Туяагийн хурим” бүтээл Берлиний кино наадмын шилдэг бүтээлд олгодог “Алтан баавгай” шагналыг хүртэж байсан бол “Өндөг” кино Берлиний кино наадмын уралдаант хэсэгт өрсөлджээ. Энэ удаагийн кино наадамд бүрэн хэмжээний хоёр Монгол кино өрсөлдөж байгаа. Найруулагч М.Сэргэлэнгийн “Алсад гялалзах тэр нэгэн од” кинонд бяцхан охин, бөө өвгөн хоёрын дүрээр хүн ба нийгэм, хүн байгаль хоорондын зөрчлийн тухай өгүүлэх аж. Харин найруулагч Г.Жигжидсүрэнгийн 1991 оны “Бүлээн нурам” киногоор наадам хаалтаа хийх юм байна. Он цаггүй домгоос сэдэвлэсэн энэ кино нь яруу найрагч агсан Б.Лхагвасүрэн, Г.Жигжидсүрэн нарын “Мөхлийн ирмэгт” цувралын хоёр дахь бүтээл юм. Уг кинонд галав юүлж, Агчин өвгөн Эсү, Мэсү хоёр охинтойгоо ертөнцөд үлдэж, өөрийн үр удмаа хорвоод үлдээх гэж амь тэмцэн шаналж буй тухай өгүүлэх юм байна. Маргааш найруулагч М.Сэргэлэнгийн “Алсад гялалзах тэр нэгэн од” кино, Сингапур найруулагчийн Ү Жүнь Фөний “Дагалдан” кино гарахаас гадна Польш зураглаач Артур Журавски сургалт зохион байгуулах аж. Кино наадам энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн шилдэг 10 гаруй бүрэн хэмжээний кино, уралдаант хэсгийн богино бүтээлүүдийг өдөр бүр үзэгчдэд хүргэх юм. Үүнээс гадна кино наадмын нэр хүндтэй кино найруулагчдын сургалтуудыг үнэ төлбөргүй зохиох ажээ. Эх сурвалж www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06