Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй

2019-06-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн  гэж үзсэн.  Тэгвэл энэ дүгнэлтийг өнөөдөр /06.05/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хүлээж авах эсэхийг хэлэлцэв.   УИХ-ын гишүүн М.Энхболд “Цэцийн дүгнэлтийг хүлээж 2018 онд нөхөн сонгууль зохион байгуулахад 52 нэр дэвшигч сонгогдсон. Энэ нөхөн сонгуулийг зохион байгуулах зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргасан. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр бол энэ сонгогдсон 52 хүний сонгууль зохион байгуулсан нь мөн л Үндсэн хууль зөрчсөн гэж ойлгох уу” гэсэн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан “Засгийн газрын нөөц гэдэг дотор улсын төсвөөс гадна гадаадын тусламж, тусгай сангууд бүрдэнэ гэж ҮХЦ тайлбарлаж байна. Улсын төсвөөс гэнэтийн асуудал гарна гээд Засгийн газрын нөөц санд хуваарилдаг. 2018 онд ч энэ чиглэлээр явсан гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл ҮХЦ 2019 онд нөхөн сонгууль болох нь тодорхой байсан учир улсын төсөвт суулгах байсан” гэсэн тайлбарыг өгсөн юм. Ингээд Үндсэн хуулийн дүгнэлтийг хэлэлцэж, хүлээж авахаас татгалзав. Мөн Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх юм. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор УИХ хэлэлцэх ёстой байдаг. Эх сурвалж:www.polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06